Монголын хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв, СЕХ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Хараагүй иргэд өмнө нь ойр дотны хүнээрээ дамжуулан саналаа өгдөг байсан. Тэгвэл энэ удаа өөрсдөө бусдын адил нууц байдлаар саналаа өгөх боломж бүрдсэн гэнэ.
Өөрөөр хэлбэл, хараагүй иргэдэд зориулсан товгор үсэг бүхий саналын хуудсыг бэлэн болгосон байна. Ингэснээр хараагүй иргэд хэний ч тусламжгүйгээр сонгуульдаа идэвхитэй оролцож иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх нөхцлөөр бүрэн хангагдаж байгаа юм.