ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

0- aaaalogo_shine2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД

Орны ачаалал дунджаар 5.5 хувиар илүү байна

 Нийслэлийн харьяа эмнэлгүүд дэх 669 хүүхдийн орон дээр 706 хүүхэд хэвтэн эмчлэгдсэн нь дунджаар 5.5 хувиар хэтэрч, Чингэлтэй Эрүүл мэндийн төв 52.3 хувь, Баянгол ЭМТөв 42.8 хувь, БНЭМТөв 29.4 хувь, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг 13.7 хувиар тус тус орны ачаалал нэмэгдсэн байна.

Эх сурвалж: НЭМГ

Малын галзуу өвчинт бүртгэгджээ

Булган аймгийн Баяннуур, Хөвсгөл аймгийн Галт, Цагаан-Уул, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумдад мал, амьтны галзуу өвчин бүртгэгдэж, тухайн газруудад 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

 00-galzuu5

ДЭЛХИЙ ДАХИНД

1 дүгээр сарын 7-оос хойш Эбола вируст халдварын 549 шинэ тохиолдол бүртгэгджээ

2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21362 хүн өвчилж, 8478 (39%) нас барсан байна. 1 дүгээр сарын 7-оос хойш 549 шинэ тохиолдол, нас баралт 194 хүнээр нэмэгджээ. 843 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 500 (59%) нь нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдварын байдал

1 дүгээр сарын 10-нд Оманд коронавируст халдварын хүний өвчний 2 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд нийт 950 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 350 нас бараад байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …