Харумафүжи санаандгүй унаж, Хакухо ганцаараа тэргүүлж эхэллээ

day0701Харумафүжи харамсалтай уналаа

Мэргэжлийн сумогийн Хацу башёгийн 7 дахь өдрийн барилдааны дараагаар ёкозүна Хакухо М.Даваажаргал ганцаараа тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Тэрбээр өнөөдөр өмнөх башёд унасан Такаясүтай таарч, нэлээн шатаж барилдан өрсөлдөгчөө дэвжээнээс гаргасан юм.

day0705

Хакухо – Такаясүгийн барилдаан

Дэвжээний захын шүүгч нар барилдааныг дахин шүүж үзэхээр болж, ярилцсаны эцэст Хакухог давсаныг тогтоосноор ялалтаа баталгаажуулсан. Ердийн үед гойд тайван барилддаг ёкозүна Хакухо сүүлийн гурван өдөр дараалан нэлээн шатаж, сандарч байгаа юм уу гэлтэй барилдаж анзаарагдаж байна. 1500 жилийн түүхтэй сумогийн оргил амжилтыг эвдэхэд тулчихаад буй болохоор М.Даваажаргалын сэтгэлд бага зэрэг яарсан, сандарсан тал буй бололтой. Гэхдээ л ёкозүна маань ялалтаа авсаар байна.

Өнөөдөр ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрөө өөртөө мэх хийгээд уначихлаа. Тэрбээр өрсөлдөгч Жокорюүг илт илүүрхэж түрж яваад, хөл алдан зайлаанд орж дэвжээний захад унасан юм. Ингэснээр Хакухогийн араас нэхэж барилдахаар боллоо.

Ёкозүна Какурюү М.Ананд Японы найдлага Эндотой цүппари хийн барилдаж, давсан юм.

Харин секивакэ Ичиножёо А.Ичинноров озэки Кисэносатотой барилдахдаа сайн тулж, хүчийг бүрэн үзэж чадалгүй ялагдлаа. Тэрүнофүжи  Г.Ган-Эрдэнэ харин комүсүби Точиозанд ямар ч боломж өгөлгүй түрж гаргалаа.

х

Макүүчи зиндааны өчигдрийн  барилдаануудын дүн

day07021

Макүүчи зиндааны өнөөдрийн барилдааны  оноолт

day0703

Эх сурвалж: http://horom.mn/

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …