Боксын УАШТ үргэлжилж байна

00 boks00-1Насанд хүрэгчдийн боксын 35 дахь удаагийн УАШТ энэ сарын 17-ны өдөр Спортын төв ордонд эхэлсэн билээ. Уг тэмцээний нээлт өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн 15 цагт болсон юм.

 Тэмцээнийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож, нийт тамирчиддаа амжилт хүссэн. Мөн энэ үеэр тогтмол амжилт үзүүлж байгаа тамирчид төрийн дээд одон медалиар шагнагдсаныг салбарын сайд гардуулсан юм. Тодруулбал Д.Отгондалайг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Б.Түвшинбат, М.Нандинцэцэг нарыг Алтангадас одонгоор тус тус шагнагдсан.

Энэхүү тэмцээнийг МУГТ Б.Батбаярын нэрэмжит болгон гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ удаагийн тэмцээнд 31 байгууллага, 211 тамирчин оролцож байна. Тэмцээнд эрэгтэй тамирчид 10 жинд, эмэгтэй тамирчид найман жинд хүчээ үзэж байгаа аж.

 00 boks00-2 00 boks00-3 00 boks00-4

Тэмцээний финал энэ сарын 21-нээс эхлэх юм. УАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчид энэ онд зохиогдох дэлхийн аварга болон олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох эрхээ авах юм.

Тэмцээн энэ сарын 24-нд өндөрлөнө.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ: 

  •   1-р сарын 17. 14:00 цагаас Урьдчилсан тулаан
  •   1-р сарын 18. 14:00цагаас Урьдчилсан тулаан
  •   1-р сарын 18. 15:00 цагаас Нээлтийн ажиллагаа
  •   1-р сарын 19. 14:00 цагаас Урьдчилсан тулаан
  •   1-р сарын 20. 14:00 цагаас Урьдчилсан тулаан
  •   1-р сарын 21. 14:00 цагаас Хагас шигшээ тулаан
  •   1-р сарын 22. 14:00 цагаас Хагас шигшээ тулаан
  •   1-р сарын 23. 14:00цагаас Шигшээ тулаан
  • 1-р сарын 24. 14:00 цагаас Шигшээ тулаан, хаалтын ажиллагаа

 Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …