Суганы үсийг хусч хэрхэвч болохгүй. Учир хусах тусам улам өтгөн шигүү ургадаг. Таны биеийн бүхий л хэсэг дэхь илүүдэл үсийг вакс-ний тусламжтайгаар цэвэрхэн харагдуулах боломжтой. Wax буюу илүүдэл үсийг хуулах арга нь маш энгийн өртөг багатай. Энэ нь цэвэрхэн, элдэв сонин үнэргүй, хэрэглэхэд хялбар юм. Вакс хийлгэснээр шинээр гарч ирэх үсний ургалтыг удаашруулж, үсний ширхэгийг нарийсгаж өгдөг. Тухайн хүний биений онцлогоос шалтгаалж /2-6 долоо хоног/ нэг удаа хэрэглэхэд тохиромжтой. Мөн үсийг удаан ургуулах зорилгоор тусгай зориулалтын үсний ургалтыг зогсоодог ампул хэрэглэж болно.
Халаасан Wax буюу наалдамхай бодисыг биен дээр үсний ургалтын дагуу түрхэх ба тусгай зориулалтын наалтыг нааж үсний ургалтын эсрэг зүгт хүчтэй татаж хуулж авдаг. Үсийг хуулж авахад арьсны үхэжсэн хэсгүүд хамт хуулагдах тул арьс толигор сайхан болно.
Биеийн бүх хэсгүүдэд хэрэглэж болох ч бикини хэсэг газруудад нилээд өвддөг. Тухайн хүний биений онцлогоос шалтгаалж /2-6 долоо хоног/ нэг удаа хэрэглэхэд тохиромжтой.
Байнга хэрэглэх нь суганы арьс унжих сөрөг нөлөөг үзүүлдэг талтай.
Түлхүүр үгэрүүл мэнд
Санал болгох мэдээ
Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна
“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …