Өнгөрөгч амралтын өдөр зам тээврийн ослоор 31 хүн гэмтжээ

olloo_mn_1421719461_24d5697b79019411bigЗамын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс дээр өнгөрөгч амралтын өдөр 687 дуудлага, мэдээлэл ирсэн бөгөөд эдгээрээс зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 18 гарч хоёр хүн нас барж, 31 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Харин 16 зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол нэг хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож, анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …