Эцгийнхээ хамт улсынхаа төсвийг идэж, эсэргүүцлээ илэрхийлсэн ард түмний өөдөөс зэвсэг хэрэглэсэн хэргээр шалгагдаж буй Ливийн удирдагч агсан Каддафигийн хүү Сайф Аль Исламыг ирэх наймдугаар сард шүүнэ.
Түүнийг дарангуйлагч эцгийнхээ харгис дэглэмийг дэмжигч байсан гэж үзээд, Ливийн хувьсгалын дараа баривчилсан юм. Тасралтгүй 42 жил төр барьсан Муаммар Каддафигийн төрсөн хүү Сайф Ислам нь зургаан туслахын хамт бүх насаараа шоронд ял эдэлж болзошгүй. Иргэдийнхээ гарт амь үрэгдсэн Муаммар Каддафи «Арабын хавар»-ын шуурганд засгийн эрхээ алдсан юм.
эх сурвалж: өглөөний сонин