Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдаан өчигдөр үргэлжлэв. Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал Болгарын сүмоч Аоияматай барилдаж, өрсөлдөгчөө давснаар нэг ч унаагүй тэмцээнийг ганцаараа тэргүүлсэн хэвээр явна. Түүний араас ёкзоүна Харүмафүжи 9, ёкозүна Какүрюү, озэки Кисэносато нар 8 даваатай удаалж байна.
-Ёкозүна Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж байна.-
Тэмцээний 11 дэх өдөр буюу өнөөдөр:
Ёкозүна Хакүхо – озэки Гоэйдо
Ёкозүна Харүмафүжи – сэкивакэ Аойяма
Ёкозүна Какүрюү – озэки Котошёогикү
Озэки Кисэносато – М-3 Аминишики
Сэкивакэ Ичиножёо – М-1 Точиношин нар тус тус барилдах юм.
Монголын бөхчүүдээс: (10 өдрийн дараах байдлаар)
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 8-2
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-6
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-5
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 4-6
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-3
M-13 Араваши Э.Дөлгөөн 6-4
M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 6-3
Жюүрёо:
Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 2-8
Барууны 4 Таканоива А.Баасандорж 3-7
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 4-6
3үүний-9 Сэйро А.Өнөболд 4-6
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 5-5
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-7 гэсэн амжилттай явна.