Н.Ганболд: АТГ иргэдийн хүсэлтийн дагуу шалгалт явуулдаг

b75f822ded319bigАвлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд МҮТВ-д өгсөн ярилцлагадаа: “Иргэд олон нийт АТГ-ыг аль нэг улс төрийн хүчний захиалгаар хэрэг шалгадаг мэтээр ойлгож байгаа нь харамсалтай. Бид ажлаа  хуулийн хүрээнд явуулж байгаа. Хэн нэгнийг шалгах эсэх нь иргэд байгууллагаас ирүүлсэн санал хүсэлтэнд л тулгуурладаг болохоос   аль нэгэн  албан тушаалтан бидэнд үүрэг өгч бусдыг шалгуулдаг юм байхгүй”  гэж хариулж байх юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Баярцогтыг шалгуулахаар өгсөн  иргэдийн өргөдөл гомдлын дагуу түүнийг яагаад шалгахгүй байгаагаа харамсалтай нь тэрээр тайлбарласангүй.  Ийм л болохоор иргэд АТГ-ыг албан тушаалтанд алаг ханддаг гэж дүгнээд байгаа юм шүү дээ.

А.Тамир

 ugluu-logo-fongui

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …