1500 төгрөгөөр “од” болсон бүсгүй

hqdefaultЦахим ертөнц гэдэг хүнийг “од болгож”, “газар доор ортол нь доройтуулж” ч чадах шидтэй эд. Энэ ч утгаараа цахим хуудсаар дамжиж сайн, муугаар хэлэгдээд “од” болчихдог моод манайд дэлгэрээд байгаа гэхэд дэгсдэхгүй.

Хэдхэн хоногийн өмнөөс дүрэм зөрчин замын голд 30 минут машинаасаа буухгүй сигналдан зогссон нэгэн бүсгүй цахим ертөнцийн “баатар” болоод байна. Түүний талаар замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдийн мэдээллийг хүргэдэг “Paparazzi+Traffic Mongolia” фейсбүүк групп видео орж, цагдаагийнхан тайлбар хийснээр тэрбээр олны анхааралд өртөж эхэлжээ.

 watermarkТэрбээр цагдаа замыг нь хааж зогссонд бухимдаж буйгаа илэрхийлсэн видео бичлэгээ өөрөө цахим хуудсандаа оруулжээ.

 Гэтэл Э.Энхболд цагдаа “Энэ бичлэгийг оруулсан 0164УБҮ улсын дугаартай Венз G-500 маркийн автомашины жолооч эмэгтэй нь 2015-1-15 ны өдөр 17:20 орчим skytel-ийн гарцнаас дугаарын хязгаарлалтай өдөр Нийслэлийн засаг даргын захирамж зөрчиж явах үед нь цагдаагийн алба хаагч шалгахаар зогсоох үед зохицуулагчийн дохиог зөрчин зугтаж дараагийн постонд зогсооход шаардлага биелүүлж бичиг баримтаа шалгуулахгүй цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зам хааж зогссон.

Тус жолоочийн гаргасан зөрчилтэй холбоотой видео дүрс бичлэг хийгдсэн бөгөөд тухайн жолооч дээр хуулийн дагуу арга хэмжээг авч эргэн мэдээлэх болно” гэсэн тайлбар өгсөн байна.

 Харин үүний дараа зөрчил гаргасан тухайн жолоочийг ердөө 1500 төгрөгөөр торгох тухай http://torguuli.mn/ сайтад мэдээлсэн нь олон хүний “нүдийг орой дээр нь гаргаад” байгаа билээ.

Хачирхалтай, Нора хэмээх цахим хаягтай энэ бүсгүй замын хөдөлгөөнд 30 минут саад учруулсныхаа төлөө 1500 төгрөгийн торгууль төлөөд зогсохгүй, өөрийнхөө үйлдлийг одоо ч зөвтгөсөөр байгаа аж. Харин ойрын эх сурвалжийн хэлснээр Нора нь “Нарантуул” худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуугийн төрсөн ахынх нь охин гэнэ.

zaluu_54bf4fee281df_1Харин энэ талаар ЗЦГ-аас “0164УБҮ Вензийн жолоочийн бичиг баримтыг түр хураан авсан байгаа. Торгуулийн арга хэмжээ аваад явуулсан гэж ташаа мэдээлэл цацагдах болсон шалтгаан нь торгууль.мн сайтад алдаатай бүртгэгдсэнтул энэ мэдээлэл нь иргэдэд торгоод явуулсан гэж ойлголт төрүүлсэн байна. Тухайн жолоочийн гаргасан зөрчил нь дугаарын хязгаарлалт зөрчсөн, зохицуулагчийн дохио зөрчсөн, дуут дохио хэрэглэх журам зөрчсөн, жолоочийн үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүд болно” гэж тайлбарлалаа.

www.mnews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …