Ким Кардашяны селфидэх дон түүнд бөөн мөнгө авч ирэх нь

watermarkАмерикийн од Ким Кардашяныг селфидэх донтой гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх.

Юунаас ч хамаагүй мөнгө босгож чаддаг онцгой чадвартай Ким одоо өөрийн авсан зургуудаар ном гаргахаар зэхэж байна. Энэхүү номондоо тэр хамгийн шилдэг гэсэн 700 селфийгээ багтаах гэнэ.

34 настай Ким Кардашян номоо “Амиа бодогч” (эсвэл Хувиа хичээгч) гэж нэрлэсэн байна.

Харин энэ зураг бол 700 хуудастай номын хавтсан дээр залрах аж.

Гэхдээ номын санааг түүний нөхөр, рэппер Канье Уэст гаргасан  гэнэ.

“Энэ санааг хэрэгжүүлэхэд тусалж, урам бэлэглэсэн Donda ба Каньегийн багтаа их баярлалаа. Номоо та бүхэнд танилцуулах мөчийг сэтгэл доглон хүлээж байна” гэж Ким ярилаа.

Дашрамд дурдахад, Donda бол Уэстийн агентлаг гэдгийг та бүхэн санаж байгаа байх.

www.mnews.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …