Хакухо хоёр давахад сумогийн оргилд гарна

e8aa8315-7dc3-429c-901d-7fb2f83200558001950592015-01-23-09-54[www.urlag.mn]Арлын орны сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн 12 дэх өдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал озэки Котошогэкүг унагаж, унаагүй 12 даваатай боллоо. 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутгийн бөх сэкиваки Ичиножёү А.Ичинноровыг, 71 дэх аварга Какарюү М.Ананд озэки Гоэйдог тус тус давлаа. Өнөөдөр Хакухо озэки Кисеносатотой, Харумафүжи, Какарюү нар хоорондоо барилдана. Хакухо М.Даваажаргал башёг унаагүй тэргүүлж байгаа бол Харумафүжи Д.Бямбадорж, озэки Кисеносато нар хоёр унаатай удаалж байна. Тэгэхээр Хакухо өнөө, маргааш давахад сумогийн бүх цагийн үеийн хамгийн олон түрүүлсэн бөх болж түүхэнд үлдэнэ. Түүний амжилт цаашид ч үргэлжлэх байх. Харин энэ амжилтыг дахин эвдэх бөх гарахад хэцүү. Энэ удаа А.Ичинноров тавин хувийн амжилтаа үзүүлж чадаагүй учир сэкивакэ цолоо алдах нь тодорхой боллоо.

Ёкозуна Хакухо М.Даваажаргал 12-0

Ёкозуна Какурюү М.Ананд 9-3
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 9-2
Сэкиваки Ичиножёү А. Ичиннноров 4-8
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-5
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-7
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-4
М-12 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 7-5
М-12 Араваши Э.Дөлгөөн 6-6
М-13 Токитэнкү А.Хүчитбаатар 8-4
М-15 Кагамио Б.Нанжид 6-6 гэсэн даваа унаатай болоод байна.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …