Эмэгтэйчүүдийн хэдий л эрт, залуудаа хүүхэд төрүүлбэл тэр нь эрүүл хүүхэд байдаг гэсэн ойлголт өнөө хүртэл байсаар ирсэн. Гэтэл эрдэмтдийн шинэ судалгаа үүнд цэг тавьжээ.
Эрдэмтэд эцэг эхийн нас нь хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж энэ нь удаанаар хадгалагддаг гэдгийг нотолсон байна. Ахимаг насандаа төрүүлсэн хүүхэд эрүүл саруул бойжиж, таргалах, зүрх судасны эмгэгт өртөх нь залуу эхчүүдийн хүүхдээс бага гэнэ.
Шинэ Зеландын эрдэмтэд 70 эрэгтэйг сонгож аваад хүүхэд насанд нь, дараа нь 40-46 нас хүрэхээр нь эрүүл мэнд нь ямар байгааг судалжээ. Гэтэл ээж нь юм уу, эцэг эх хоёр нь хоёулаа 25 наснаасаа хойш төрүүлсэн хүүхдийн эрүүл мэнд бусдынхаасаа илүү сайн байсан байна.