Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвалтай ярилцсан нь /фальетон/

44xxx

–   Сонгуулийн өдөр ойртож байна, та хаагуур яваад байна вэ?

–     Эгч нь сурталчилгаагаа хийгээд хөдөөгүүр л яваад байгаа, сая хөдөө явж байтал нэг хүүхэд төрөөд…

–        Юу, таниас уу..?

–   Юу гэж дээ, балай юм асуудаг хүүхэд вэ чи, манай хөдөөний сонгогч эмэгтэй төрөөд , би эх барьж авахгүй юу даа,  тэгээд миний нэрийг охиндоо өгсөн  байна лээ, ер нь тэгээд сонгуулийн сурталчилгаагаар хөдөө аймгуудөөр зөндөө явлаа, ард түмнйи амьдрал хэцүү байгааг нүдээрэээ  харлаа, энэ төр засагт хийх ёстой зүйл их байгааг ч ухаарлаа даа

–     Танай намын сонгуулийн уриа чинь юу билээ?

–   “Шударга байхдаа хүчтэй, шударга бусыг өөрчилцгөөе” гэж байгаа. Бид шударга байхдаа хүчтэй байсан, шударга ёс алдагдснаар  бид хүчгүйдэж эхлэсэн. Монголын төр өнөөдөр шударга ёсоор цангаж байна, ард түмэн  шударга ёсыг хүсэн хүлээсээр  байгаа ч шударга ёс ерөөсөө хэрэгжихгүй байна. Тиймээс манай намын зүгээс шударга ёсыг хэрэгжүүлэх ажлыг хамгийн анхны эрхэм ажил болгоно гэж үзэж байгаа. Шударга ёс алдагдснаар  хууль шүүхийн байгууллага иргэнийг хилс хэрэгт хэлмэгдүүлж байна. Тэгэхлээр хамгийн түрүүнд бид шударга ёсыг л тогтоохоос ажлаа эхлэх ёстой.

–     Монгол төрд эмэгтэй хүний хатан ухаан  хэрэгтэй байх гэж би хааяа боддог юм

–   Чи зөв бодож байна, гэхдээ  үүнийг бид хааяа биш, байнга бодож байх хэрэгтэй. Айл гэрт эмэгтэй хүний, эх хүний үүрэг роль ямар байдаг билээ, тэрэн шиг төр засагт эмэгтэй хүний оролцоо чухал юм. Монголын төрд Өүлэн, Бөртэ, Мандухай гээд олон сайхан хатад байсан. Тэд их хаадыг төрийн үйл хэргийг хэрэгжүүлэхэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулсан байдаг.

–        Яг ямар хувь нэмэр оруулсан байдаг юм бол?

–  Зөндөө зөндөө,  энд яриад ч барахгүй,  жишээ нь Мандухай хатан гэхэд л хувийн ашиг сонирхолоо хойш нь тавьж,  тарж бутарсан монгол аймгуудыг дахин Батмөнх даян хааны нэрэн дор нэгтгэсэн түүхтэй. Өүлэн эх гэхэд өнчин ядуу амьдрал дунд үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж Чингис хааныг хаан суусны дараа төрийн хэмжээнд өнчин ядуусыг өргөн тэтгэх ажлыг хариуцаж байсан байдаг.

–   Хэрвээ та ерөнхийлөгч болвол юу хийх вэ?

– Зөндөө юм хийнэ, эхлээд төрд, нийгэмд шударга ёсыг тогтооно, шударга бусаар хэлмэгдсэн олон хүмүүсийг  цагаатгана. Дараа нь төрд ажиллаж байгаа шударга бус хүмүүсийг цэвэрлэнэ, шударга ажилладаг хүмүүсийг төрд ажиллуулах ёстой.

–    Шударга гэснээс, танай намынхан өөрсдөө хир шударга  хүмүүсээс бүрдсэн байдаг вэ?

–   Юу асуугаад байгаа хүүхэд вэ чи, Монголын улс төрийн намуудаас хамгийн шударга намыг  хэлээтэх  гэвэл би  манай МАХН –ыг л хэлнэ. Манай намд дандаа шударга ёсны төлөө дуугардаг хүмүүс эвлэлдэн нэгдсэн байдаг. Шударга  ёсны төлөө, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө тууштай тэмцэж чадах хүмүүс бол манай намын л хүмүүс байдаг.

–     Зарим хүмүүс таныг намынхаа даргыг суллах зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа гэх юм?

–    Хэн тэгж байна, худлаа ярьж байгаа юмаа,  бид намын хурлаа хийж, ном журмын дагуу л нэр дэвшигчээ тодруулсан,  эхнээсээ  олигорхиуд ийм цуу тарааж, манай намын нэр дэвшигчийг унагах зорилго агуулж байгаа юм.

–        За таны ажилд амжилт хүсье

 

Жич: Үнэндээ  ийм   ярилцлага болоогүй бөгөөд фальетон байдлаар  зохиомжлон бичсэн болно.

 

А.Тамир

ugluu-logo-fongui

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …