Онцгой байдлынхан шинэ гал унтраах машинуудаа хүлээн авах гэж байна

Япон улсын хөрөнгө оруулалтаар Нийслэлийн гал унтраах шуурхай албанд 22 автомашин бэлэглэхээр болсон. Онцгой байдлын албаны есөн жилийн ойг тохиолдуулан өгч буй гал унтраах шинэ автомашинуудыг Сүхбаатарын талбайд 10:00 цагт албан ёсоор хүлээлгэн өгнө.

Харин ойн баярын арга хэмжээ 13:00 цагт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд товлогджээ. Онцгой байдлын албанд Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нууцын гэх гурван байгууллага багтдаг.

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …