МУГЖ И.Одончимэгийг өөрөөсөө үе мултарсан залууг ханиараа сонголоо хэмээн амтай болгон л нэг хэсэг ярьсан. Анхны ханиасаа салаад охиноо олон жил ганцаараа өгсөсөн. Тэрбээр урлагийн хүн заавал нэг зүйлийг золидог “Би залуу насаа урлагтаа зольсон” хэмээн нэгэн ярилцлагадаа дурсчээ. Ямар ч эрэгтэй хүн өөрөөсөө хойно гэртээ орж ирдэг эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний мэргэжлийг ойлгох хүн их ховор доо. Тэгээд олон ч жил ганцаараа охиноо өсгөлөө. Дахиж хүүхэдтэй болохгүй нь гэж бодож явсан ч мөрөөдөл минь биелэсэн. Надтай уулзах саналыг олон залуус тавьж байсан ч ганц Т.Бархүү л надтай суух тухай шууд ярьж хэлсэн. Би аливаа зүйлд нялцагнасан яах гээд байгаа нь ойлгохддоггүй залууст дургүй. Харин Т.Бархүү эсрэгээрээ гэж саяхан өгсөн телевизийн ярилцлагадаа онцлосон билээ.
Мөн өөрсдийнх нь хайрын тухай “Биднийг олон насны зөрүүтэй хайр дурлал гэж юу байдаг юм ухааны зүйлийг зарим хүмүүс хэлдэг байсан. Тэдэнд бидний хайрыг шүүх эрх байхгүй. Харин цаг хугацаа л хайрын шүүгч” хэмээж бидний хайрыг цаг хугацаа л харуулна гэв.
Залуустаа хандаж энэ дашрамд дуулгахад, хосууд бие биенээ хүндэлж байж хайр бий болдог. Хүнийг таньж мэдсэний үндсэн дээр хайр байдаг гэдгийг гавьяат маань захисан шүү.
Д.Ана
Эх сурвалж: www.dorgio.mn