Хакерууд интернэт дэх нэгэн танилцах сайтад халдаж, 20 сая гаруй хүний хувийн мэдээллийг хулгайлснаас 10 сая нь Оросын иргэд байжээ. Мэдээллийг ашиглан хакерууд хэрэглэгчийн тухай мэдээлэл, тухайлбал, банкны дансанд халдах боломжтой болсон гэнэ. Гэмт этгээдүүд эдгээр мэдээллийг тусгай сайтаар дамжуулан худалдаж байгааг тогтоосон байна. Харин халдлагад өртсөн сайтын хэрэглэгчид нийт 345 мянган домэйн нэр ашиглаж байжээ. Тухайлбал, “Hotmail.com”-ыг 7 сая, “Yahoo.com”-ыг 2.5 сая, “Gmail.com”-ыг 2.3 сая хүн ашигладаг гэнэ. “Энэ бол төлбөрийн картын мэдээлэл биш боловч нэгдүгээр төвшний халдлага” хэмээн энэ төрлийн хэрэг мөрддөг “Easy Solutions” компанийн ажилтан өгүүлсэн байна.
Д.Болд