Их Британийн ханхүү Харри хайрын шинэхэн роман эхлүүлсэн гэнэ. Энэ удаад хаан ширээний өв залгамжлагч тэрбээр орос гаралтай германы загвар өмсөгч Анастасия Гусеватай болзох болжээ. Их Британий хэвлэлийнхэн Харриг Гусеватай 2014 оны намар Эмират улсад хувийн усан онгоцон дээр /Яхт/ болсон үдэшлэг дээр танилцсан гэж мэдээлсэн байна. Тэр “Формула-1”-ийн гарааг үзэх гэж Арабын Нэгдсэн Эмират улсад очоод байжээ. Шаргал үст Гусева ч ханхүүтэй нэн даруй дуртай нь аргагүй танилцсан гэнэ. Тэр өөрийн ширээнд бүсгүйг урьж, удалгүй үдэшлэгийг орхин гарсан аж. Үүнээс хоёр жилийн өмнө ханхүү Харри Крессида Бонастай болздог байжээ. Тэр бүсгүй түүнтэй гэрлэхээс татгалзсан гэдэг. Салах шалтгаан нь юу байсныг хэн ч мэдэхгүй гэнэ.