Япон улсад ажиллангаа суралцах 100% тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

7c6d9de1afafcfa86a422e06c18649a91.      Ерөнхий нөхцөл:  Доорхи  цагийн хуваарийн дагуу сонин тараах ажил хийнгээ Япон улсын сургуульд суралцана.

①    Өдрийн сонин тараалт         15:00 -17:30

②    Шөнийн сонин тараалт        02:00 -06:00

③    Сургуулийн хичээл  09:00 –12:15

2.      Тэтгэлэгийн нөхцөл:

①    Сургалтын төлбөр

②    Байрны төлбөр

③    Ирж очих онгоцны төлбөр

④    Визний хураамж гэх мэт үүсэн гарах бүх төлбөр 100%тэтгэлэг хэлбэрээр олгогдож  дээр нь сар бүр 116330 иений цалин олгогдоно.

3.      Хугацаа:Гэрээт хугацаа 2 жил .Цаашид үргэлжлүүлэн суралцах боломжтой.

4.      Болзол шаардлага:

Эрэгтэй : Япон хэлний ТТШ-ын 4 тэй дүйцэхүйц болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Эмэгтэй: Япон хэлний ТТШ-ын 3тай дүйцэхүйц болон түүнээс дээш зэрэгтэй байх.

★Япон хэл эзэмшээгүй тохиолдолд 2015.3 сард явагдах тусгай сонгон шалгаруулалтанд оролцох бөгөөд энэ талаар доорхи хаягаар холбоо барьж лавлана уу!

①    1990 оны 4сарын 1-ны өдрөөс1996 оны 4сарын 1-ны хооронд төрсөн байх.

②    Ганц бие, хэрэг төвөг гаргаагүй байх,

③    12 жилийн боловсролтой байх.

④    Ямар нэг боловсролын байгууллага төгсөөд 4 жил болоогүй байх.

⑤    Японд виз хүсэх өргөдөл гаргаад буцаагдсан удаа байхгүй байх.   /5 жилээс дотогш /

⑥    Бие сэтгэцийн хувьд эрүүл байх.

⑦    Урьд өмнө Японд ажиллаж амьдарч байгаад албадан байдлаар нутаг буцсан удаагүй байх.

⑧    Япон улсад 6 сараас дээш хугацаагаар байгаагүй байх.

⑨    Манай байгууллагын шалгалтанд тэнцсэн тохиолдолд тэнцсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгч чадах чадвартай байх.

Дээрх шаардлагыг хангасан хүмүүсийг 2015.3.6-ны өдөр хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж 5000 төгрөг, иргэний үнэмлэхний хамт авч ирнэ үү .

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагаа Дэмжих Төв

モンゴル日本青年交流支援センター

Тусгай зарЯпон улсад Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр болон хувийн зардлаар  суралцуулах тухай танилцуулах өдөрлөг2015 оны 3 сарын 13 ны өдөр болно. Цаг болон байршлыг 3 сард доорх дугаараас лавлана уу.

Оролцохыг хүсэгчид манай төвд хандан бүртгүүлнэ үү./Үнэ төлбөргүй/

Утас 330189,88070944

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …