Мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж өчигдөр Монголд ирсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
“Өглөөний сонин”-ы дугааруудад түүний холбогдсон хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллэхээс гадна Германы өдөр тутмын “Берлины мэдээ” болон “ВZ” сонинд Б.Даваадоржийн талаар гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байсан билээ.
Тэгвэл энэ удаа Б.Даваадоржийг мөнгө угаасан гэх хэрэгтэй нь холбогдуулан дуудаж ирүүлсэн хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа юм. Хэрвээ тийм бөгөөс мань хүн энд албан тушаалаасаа татгалзах асуудлаа ярих уу, эсвэл нам дарж өнгөрүүлэх үү гэдэг “хэлэлцээ” хийхийн тулд ирсэн болж таарах нь ээ.
Эрхэм элчин сайдын асуудлыг сануулахад “Дойче” банк руу манай улсаас өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нөөс энэ оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл дээрх их хэмжээний еврог 848695…. тоот данс руу шилжүүлсэн байдаг.
Түүнчлэн Германы тал өөрсдийн хуулийн дагуу орсон гарсан бүх гүйлгээг шалгах явцад дээрх еврогийн шилжүүлэг илэрсэн төдийгүй их хэмжээний евро орж ирсэн учраас Германы тал өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд гэмт хэргийн шинжтэй гэдгийг нь тогтоож, хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл ирсэн байдаг юм.
Эх сурвалж: