Бохирын ус цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулдаг Америкийн Clean Water Services компани шар айраг үйлдвэрлэх болсноо зарлав. Шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд тэд гурван давхар шүүлтүүрийг давсан бохир муу усыг ашиглах гэнэ. Цэвэршүүлсэн цэвэр ус буюу түүхий эдээ тэд шар айраг үйлдвэрлэдэг Oregon Brew Crew компанид өгснөөр согтууруулах ундааг тэнд хийх юм.
Өдгөө тус мужийн хууль журмаар бол цэвэршүүлсэн бохир усыг зөвхөн үйлдвэрлэлийн зорилгоор хэрэглэх боломжтой билээ. Гэхдээ тус компанийн төлөөлөгчийн өгүүлснээр тэд цэвэршүүлсэн бохир усанд хандах хүмүүсийн хандлагыг орвонгоор нь өөрчлөх бодолтой байгаа гэнэ.
Бэлэн болсон бүтээгдэхүүнийг орон нутгийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрсөн тохиолдолд л худалдаанд гаргах аж. Энэ нь 2015 оны дөрөвдүгээр сард болж магадгүй юм.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …