Б.Саран: Уул уурхайн хариуцлагагүйгээс улсын хэмжээнд 24636.8 га газар эвдэгдсэн

51c26ac6d845f5feoriginalБОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарантай газрын хэвлийн эвдрэл, нөхөн сэргээлтийн талаар ярилцлаа.

-Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хэчнээн га газарт хийсэн бэ?

-Монгол Улсын хэмжээнд энэ сарын 6-ны байдлаар нийт 2736 тусгай зөвшөөрөл байна. Өөрөөр хэлбэл, энэ нь ойролцоогоор нутаг дэвсгэрийн долоо орчим хувийг эзэлж байна гэсэн үг. 2013 оны байдлаар уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар улсын хэмжээнд 24636.8 га газар эвдэгдсэн. Үүнээс 41.5 хувь буюу 10.2 мянга га газарт техникийн нөхөн сэргээлт, 27.5 хувь буюу 6.7 мянган га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Уул уурхайн улмаас эвдрэлд орж буй газрын тоо хэмжээ сүүлийн хоёр жилд буурч байна. Учир нь, уул уурхайн олон компани зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгө төвлөрүүлэх боломжгүй болж байгаатай хол-боотой. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлт хийж буй газрын тоо жил бүр буурч байна гэсэн үг. Жишээлбэл, техникийн нөхөн сэргээлтийг 2012 онд1177 га газарт хийж байсан бол 2013 онд532.2 га газарт хийсэн. Өнгөрсөн2014 оны хувьд үүнээс сайн үзүүлэлт гарахгүй гэж таамаглаж байна.

-Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажлыг хэрхэн эрчимжүүлэх вэ?

-Сүүлийн үед тулгамдаж буй асуудлын нэг бол нөхөн сэргээлтийн ажил. Нөхөн сэргээлтийн аж лыг эрчимжүүлэхийн тулд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг тус тусад нь салгаж үзэх хэрэгтэй. Уул уурхайн компанииуд өөрсдөө техникийн нөхөн сэргээлт хийгээд тусгай эрх авсан мэргэжлийн байгууллага биологийн нөхөн сэргээлт хийвэл илүү үр дүнд хүрнэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн эдийн засгийн байдал сайжирч байна гэдэг техникийн нөхөн сэргээлт хийх боломж илүү бүрдэж байна гэсэн үг. Улсын хэмжээнд нөхөн сэргээсэн газрын хэмжээ эвдрэлд оруулсан талбайн хэмжээтэй харьцуулахад өсч байгаа. Гэсэн ч нөхөн сэргээсэн талбайг хамгаалах, арч-лах, ямар нэгэн байдлаар сүйтгэсэн тохиолдолд засах, дахин ашиглахгүй байх тал дээр ан хаарахгүй орхидуулж байна. Өнөөд-рийн байдлаар хэрэгжиж буй хууль эрх зүйн хүрээнд энэ асуудлыг бүрэн шийдээгүй байна.

-Биологийн нөхөн сэргээлт хийсний дараа арчлах хамгаалах, дахин ашиглахгүй байх тал дээр ямар хяналт тавих ёстой вэ?

-Маш олон санал, санаачлага байдаг. Тухайлбал, нөхөн сэргээлтийг хүлээлгэж өгсний дараа тодорхой хэмжээний арчилгаа хийж, хамгаалах зардлыг уул уурхайн компаниуд орон нутагт нь үлдээж байх зэрэг гарцыг хайж байна. Ийм байдлаар шийдэх нь зүйтэй байх. Уул уурхайн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй Канад, Австрали зэрэг орнууд эвдэрч сүйдэн бохирдол бий болсон тохиолдолд тухайн компани газар дээрээ эргэж ирэн засч залруулдаг. Дэлхийн хэмжээнд ногоон уул уурхайн зарчмыг нэлээд түлхүү хэрэгжүүлж байна. Энэ нь олборлолтын дараа цэвэр ус, нөхөн сэргээсэн талбай үлдэнэ гэсэн зарчим. Манай улсын уул уурхайн салбарт үүсч буй өнөөгийн нөхцөл байдалтай адил бэрхшээл Канад улсад 2000 оны үед бий болсон. Тухайлбал, уул уурхайн компанийн нэр хүнд унаж, орон нутгаас дэмжлэг авч чадахгүй зэрэг асуудал үүссэн. Тиймээс Канад улс ногоон уул уурхайн зарчим руу шилжиж, амжилттай хэрэгжүүлсэн. Өнөөд-рийн байдлаар уул уурхайн үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны тоонд орсон байх жишээтэй.

-Дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй ногоон уул уурхайн зарчмыг манай улсад нэвтрүүлэх боломж бий юү. Энэ чиглэлээр манай улс юу хийж байна вэ?

-Өнгөрсөн онд УИХ-аас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг батал сан. Үүнд нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх, баялгийн сангийн хуримтлалыг бий болгох, гүний усны хэрэглээг багасгах болон уул уурхайн үйлдвэрлэлийг хяналттай, хариуцлагатай байлгах зэрэг уул уурхайн болон эрдсийн баялгийг ашиглах чиглэлээр олон зорилт тавьсан.

-Нөхөн сэргээлтийг тухайн уул уурхайн компаниар зуун хувь хийлгүүлэхийн тулд орон нутгийнхны хараа хяналт чанга байх ёстой болов уу. Гэтэл аль аль талдаа хяналт муутай ажиллаж байгаагаас нөхөн сэргээлт хийхгүй байна уу?

-Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хуулиараа орон нутгийн Засаг дарга нар, түүний харьяа агентлагууд хяналт тавих ёстой. Засаг даргын томилсон ажлын хэсэг хүлээн авах ёстой. 1990 оноос өмнө ажиллаж байсан уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийгээгүй газрууд нэлээд олон байна.

-Одоогоор хэчнээн га газар эвдэрч, сүйдсэн байна вэ?

-2010-2012 онд манай яамнаас эвдэрсэн газрын тооллого хийсэн. Улсын хэмжээнд 24.6 гаруй мянган га газрыг эвдсэн байна. Үүнээс урт нэртэй хуульд хамаарч буй нь 5.7 орчим га, усны эх буюу хамгаалалтын бүсэд3.1 мянга орчим га газар эвдэрсэн байна. Уул уурхайн компаниас гадна хувиараа ашигт малтмал олборлогчид газрыг их хэмжээгээр эвдэж байгаа нь анхаарал татах асуудал болоод байна.

-Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд аж ахуйн нэгжийн дараа жилийн уулын болон менежментийн ажлын төлөвлөгөөг баталдаггүй. Ингээд тэд нөхөн сэргээлтээ хийхгүй бол байгаль орчинд учруулсан хохирлыг нь тогтоон, цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Ингэж дараагийн шатны арга хэмжээг авдаг. Дорнод аймгийн Халхгол, Матад суманд үйл ажиллагаа явуулж буй“Петро Чайна Дачин Тамсаг” компани, Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй нүүрсний уурхайнуудын тээврийн замын орчимд, Баянхонгор аймагт “Жи Эйнд Юү Гоулд” ком панийн учруулсан хохирлыг тус тус тооцож гаргасан боловч хариуцлага тооцохгүй өнгөрөх явдал байсаар байна.

-Нэг удаа нөхөн сэргээлт хийсэн газрыг дахин ашиглаж болох уу. Тухайлбал, нөхөн сэргээлт хийсэн зарим газарт гар аргаар баялаг олборлодог. Энэ нь байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Нэгэнт газрын хэвлийг хөндөөд өнгөн хөрсийг нь хуулж, газрын доорхи баялгийг ашиг ласан тохиолдолд шууд нөхөн сэргээлт хий гэсэн шаардлага тавьж байна. Гэхдээ нэгэнт хөрсийг нь хуулсан тохиолдолд байгалийн баялгийг бүгдийг бүрэн нь ашиглах шаардлагыг зэрэг тавимаар байгаа юм. Гэтэл орон нутгийнхан болон төрийн байгууллагууд нөхөн сэргээлт хийхийг цаг хугацаагаар шахсанаас болж дээрх асуудал хоцордог. Уг нь бол тухайн газрын бүрэн гүйцэд ашигласан байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллагын100 хувийн дүгнэлт гарсны дараа нөхөн сэргээлт хийвэл газрын доорхи баялгаа үр дүнтэй, зүй зохисоор нь ашиглах зорилгоо хангаж байгаа хэрэг юм. Манайд энэ зарчим үнэхээр алдагдсан. Тухайн газрын баялгийг бүрэн ашиглаагүй тохиолдолд гар аргаар олборлогчид түүнийг дахин ашигладаг. Үүний нэгэн жишээ бол Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт“Эрэл” компанийн ашиглаж байсан Өлтийн орд юм. Энэ газарт нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өгсөн. Гэтэл гар аргаар баялаг олборлогчид тэнд ажиллаж байна. Дээрх зарчим алдагдсанаас болж ийм байдал үүсч байна. Гар аргаар ашигт малтмал хууль бусаар ашиглах нь олборлосноос байгаль орчинд маш их сөрөг нөлөөтэй.

С.Юмсүрэн

Эх сурвалж: www.unen.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …