2015 оны 02-р сарын 01-с 02-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 884 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 11, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 7, зам тээврийн хэрэг 7, осол 12 гарч 8 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна.