Улмаар сум эцгийнх нь гуяыг нь нэвтэлж, ээжийнх нь баруун мөрийг шүргэсэн байна. Одоогоор эцэг нь гадуур эмчилгээ хийлгэж байгаа бол эх нь эмнэлэгт хэвтэж байгаа аж. Хүүгийн эх найман сартай жирэмсэн байсан бөгөөд ураг хэвийн байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм байна. Тухайн үед өрөөнд хүүгийн охин дүү ч гэсэн байжээ. Тэд одоо хүүхдийн халамжийн байгууллагын асрамжинд байгаа гэнэ.
Эх сурвалж: www.mminfo.mn