Манчестерийн их сургуулийн эрдэмтэн Камила Лисанти найман настай охины хорт хавдрыг тун энгийн аргаар эмчилжээ. Тэрээр “Доксициклин” гэдэг антибиотикийг охины хоолой руу цацсан байна. Ингэхэд хавдрын тархалт зогсож, эрүүл эсүүд нь аюулгүй болсон байв.“Oncotarget” сэтгүүлд нийтэлсэнээр антибиотик эм нь түрүү булчирхай, уушиг, хөх, тархи зэрэг долоон төрлийн хорт хавдартай тэмцэхэд үр дүнтэй байдаг ажээ. Антибиотик нь хорт хавдар үсэрхийлэхээс сэргийлж, тархалтыг зогсооно. Гэхдээ хавдрын эсийг эмчлэхэд үр дүнтэй эсэхийг батлахын тулд нэмэлт судалгаа хэрэгтэй болжээ.
www.24tsag.mn