Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх нэгдүгээр сарын 26-30-ны хооронд нийт 63 шүүх хурлыг хянан хэлэлцжээ. Үүнээс 26 нь тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр 13, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй 1, шүүгдэгч өмгөөлөгч авч шүүх хуралд орох үндэслэлээр 3, шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй учир хурлыг хойшлуулах хүсэлтээр 3, улсын яллагч хуралдаанд ирээгүй 1, шүүх хуралд гэрч, хохирогчийг оролцуулах хүсэлтээр 3, хуралд орчуулагч оруулах хүсэлтээр 1, шинжээч оруулах хүсэлтээр 1 удаа хойшилсон аж.
Харин 3 шүүх хуралдаанаар 8 хүнд холбогдох хэргийг эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Мөн 4 хүнд холбогдох эрүүгийн 3 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн 31 шүүх хуралдаанаар 36д хүн ял оноосон байна.
Тодруулбал, торгох ялаар 3, баривчлах 7, албадан ажил хийлгэх 3, хорих ялаар 26 хүн шийтгэжээ. Үүнээс 9 хүнийг тэнсэн харгалзаж, 1 хүний хорих ялыг хойшлуулан, 13 хүнд 1-11 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
www.eagle.mn