Өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 18:00 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Таван шүтээн” ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайн нүүрсний уурхайн аманд нуралт болж гурван уурхайчин дарагдан, хоёр нь нас барсан ноцтой осол гарчээ. Уул уурхайн аврах ангийн 35 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 30 настай А гэгч эрэгтэйг эсэн мэнд гаргаж дүүргийн эмнэлэгт хүргэсэн бол иргэн 26 настай эрэгтэй Д, 30 настай эрэгтэй Ц нарын цогцсыг гаргаж авсан байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл