Эмэгтэй легионор тоглогч Destiny Mason өчигдөр анхныхаа тоглолтоо хийлээ

653151440cecfb3dfdd9fb3ebbe79092

Эхний улиралдаа зохиогдож байгаа Эмэгтэй Үндэсний Супер Лигт анх удаа легионер  тамирчин хүрэлцэн ирлээ. СБЛ Хасын Хүлэгүүд багт ирсэн холбон тоглогч Destiny Mason,өчигдөр лигийн хамгийн хүчирхэг багуудын нэг Баянгол Фалконс багийн эсрэг тоглолтонд гараанд гарч тоглолоо. Улмаар 20 минутыг талбай дээр өнгөрүүлж, 7 оноо, 4 самбараас бөмбөг авалт хийлээ.

Фалконсчууд энэ улиралд ШУТИС Шаркс багт Майжаргалын баззер шотоор хожигдож, цорын ганц ялагдлаа амсаад байсан. Өчигдөр болсон тоглолтонд тэднээс Ж.Мөнхсувд 24 оноо, 11 самбар, Д.Ганзул 11 оноо, Б.Солонго 8 оноо, 17 самбар авсан.

Гэсэн ч шинэ эрч хүч сэлбэсэн Хүлэгүүд баг энэ өдөр гайхалтай байж чадлаа. Тэднээс багийн лидер Б.Ундрах 26 оноо, 5 бөмбөг таслалт, ахлагч Булбул 9 оноо, 10 самбар, Энэрэл 8 оноо, 10 самбар авсан. Улмаар 68:62 харьцаатай Хүлэгүүд ялалт байгуулж, улирлын 5 дахь хожлоо авлаа.

Харин Фалконсчууд улирлын 2 дахь хожигдлоо хүлээж байна. Ингэснээр эдгээр багууд ижилхэн 5 хожил, 2 хожигдолтой болж, эмэгтэй Үндэсний Супер Лигийг тэргүүлж байна.

10958708_672262349549420_1556627369_o

Эх сурвалж: ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …