АНКАРА. /ANADOLU/. Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиану Роналдугийн менежер Хорхе Мендес хэлэхдээ “хэрвээ Испанийн клуб түүнийг өөр клуб рүү шилжүүлэхээр болбол хамгийн багаар бодоход 398 сая еврогийн үнэд хүргэнэ” гэжээ.
Өдгөө 29 настай Роналду бол дэлхийн хамгийн шилдэг тамирчин мөн бөгөөд түүнийг хэнтэй ч харьцуулах аргагүй гэж Мендес хэлсэн байна.
“Тэр бол нэг тэрбум еврогийн үнэтэй тоглогч. Гэхдээ ийм их үнээр худалдаж авах чадалтай клуб байхгүй. Хэрвээ магадгүй ямар нэг шалтгаанаар “Реал Мадрид” Роналдуг маргааш худалдахаар болбол 398 сая евро төлөөд түүнийг авах клуб гараад л ирнэ” хэмээн Мендес ярьжээ.
Түүнийг өөр клубт худалдахгүй л болов уу, тэгэхээр Рональду “Реал Мадрид”-д тоглосоор байгаад л зодог тайлна гэдгийг тэрбээр онцлон дурдав.
Энэ улиралд Роналду 31 тоглолтод 36 гоол оруулж, 17 удаа оновчтой дамжуулалт өгчээ.
Г.Доржханд montsame