Бяцхан хүүхдүүдээрээ бахархдаггүй эцэг, эх гэж хаана байх билээ. Тэгвэл Канадын Онтарио мужийн оршин суугч Кейд Андерсоны жинхэнэ шүтээн нь 11 настай хүү Кай нь бололтой. Тэрээр хүүгийнхээ зурсан зургийг 4 настайгаас нь эхлэн цуглуулж, гаран дээрээ шивүүлсээр иржээ. Сонирхолтой нь, Андерсоны бүх шивээсийг хүү нь өөрөө хийсэн гэнэ. Андерсон энэ үйлдлээрээ хүүдээ өөртөө итгэх итгэлийг бэлэглэж байгаа гэдэгтээ итгэдэг.
www.24tsag.mn