![057dcd2a384a95edbig](http://www.ugluu.mn/wp-content/uploads/2015/02/057dcd2a384a95edbig.jpg)
Монголчуудад жирийн мэт санагдах энэ үг япончуудын хувьд хүнд туссан. Тэр тусмаа домогт аваргынхаа амжилтыг гадаад бөхөд эвдүүлчихээд уруу царайтай сууж байсан ояката нар доромжлол хэмээн хүлээж авчээ. Хэвлэл мэдээлэл ч үүнийг дор нь өлгөн авч, “Хакүхо өөрийгөө арьс өнгөөр ялгаварлагдлаа гэж хэллээ”, “Хакүхо ояката нарыг шүүмжиллээ” хэмээн бичиж эхлэн ояката нар Хакүхог “Аварга хүний буурь суурьгүй байна”, “Үндэсний спортыг юу гэж бодоод байна” хэмээн Хакүхог албан ёсоор уучлал гуйх ёстой гэж хэлсэн байна. Хакүхогийн багш Миягино ояката Холбооны ерөнхийлөгч, холбооны шүүлт хариуцсан ояката нартай уулзан, уучлал гуйсан билээ. Хакүхо ч телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо уучлал гуйсан. Гэвч Наран орон түүнээс улам ихийг албан ёсоор хэвлэлийн бага хурал хийлгэн, толгой бөхийлгөн уучлал гуйн, хүлцэл өчихийг хүсэж байгаа юм. Одоо Хакүхогийн гэр, дэвжээг тойрон сэтгүүлчид камер барин жижүүрлэж байгаа нь эгээ л их аварга Асашёорюү хөл бөмбөг тоглосон хэргээр гэрийн хорионд орохоор шийтгүүлсэн үетэй ижил байгаа юм.
Монголын анхны ёкозүна Асашёорюү энэ талаар твиттертээ “Хакүхог яасан гэж ингэж байгаа юм бэ? Сүмогийн шүүгч нар алдаатай шүүх үе гардаг. Намайг барилдаж байхад ч олон алддаг байлаа. Хакүхо Монголдоо буцаж ирээсэй гэж би бодож байна. Дэмий жижиг зүйлээр элдвээр хэлүүлж байх хэрэггүй. Дэлхий ертөнц уудам шүү дээ. Японы хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхэд Хакүхог өөлж, ад үзэхээ зогсоо” гэж Хакүхог эх орондоо ир хэмээн уриалсан байна.
Эх сурвалж: time.mn