“Sound of kiss” ийн дуучин Мино буюу Номин, Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадрааж байсан саяхан. Харамсалтай нь залуу хосуудын гэр бүлийн амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд гурван сарын дараа тэд салсан. Өдгөө дуучин Мино “Эмоци” продакшны залуу жүжигчин болсон. Харин түүний экс Нөхөр Ука хэд хэдэн найз охин солиод байгаа сурагтай. Тэрээр Мино энэ талаар нэгэн ярилцлагадаа дурьджээ.
-Укаг ор тас мартана гэж байхгүй биз дээ. Хааяа бодогдох юм уу. Өвөл ярилцлага авахад хэцүүхэн байх шиг санагдсан гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр “Өө, тархины харднаас бүрмөсөн арчигдсан. Аягүй олон найз охинтой болчихсон юм шиг байналээ. Би сүүлдээ толгой эргээд, ялгахаа больсон ш дээ. Сая Амараа ах, Лхагваа ах, Дэлгэрмөрөн ах гурвын тоглолтон дээр нэг охин дагуулж ирсэн байналээ. Ичмээр юм аа. Хуриман дээр тэр гурав ирж дуулсан ш дээ. Ичих гэдэг үг Укагаас ичдэг байх аа. Миний хувьд залуу хүн учраас сурах юм их байна аа. Мөнгө, нэр алдар нэг их сонин биш” хэмээн хариулжээ.
Д.Эни Ugluu.mn