2015-02-06 ний өглөө үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо үл таних этгээдүүд 22 настай таксины жолооч М-ийг мэс хэрэглэн шархдуулж, машиныг нь авч зугтаасан хэрэг гарсан билээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг илрүүлэн саатуулаад байна.