2015 оны Чөлөөт бөхийн Залуучуудын УАШТ энэ сарын 10-13 ны хооронд Спортын төв ордонд болно. Тус тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн ангиллаар явагдах юм. Өнөөдөр 10-аас 17 цаг хүртэл багийн мэдүүлгийг хүлээн авч мандат олгохоос гадна шүүгчдийн зөвөлгөөн, техникийн зөвөлгөөн, жин үзэлт, сугалаа \эрэгтэй: 50, 66 кг, эмэгтэй 44, 55, 67 кг\ явагдана.
Харин маргааш буюу 11-нд
– Эрэгтэй 50, 66 кг, эмэгтэй 44, 55, 67 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
– Жин үзэлт, сугалаа /эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг/
– Нээлтийн ажиллагаа
– Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хоёрдугаар сарын 12-нд
– Эрэгтэй: 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
– Жин үзэлт, сугалаа /эрэгтэй 60, 84, 120 кг, эмэгтэй 51, 63 кг/
– Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хоёрдугаар сарын 13-нд
– Эрэгтэй 60, 84, 120 кг, эмэгтэй 51, 63 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан, шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа/ тус тус болох юм байна.
И.Тилеген