Ширээний теннисний тамирчид ширүүхэн өрсөлдөж байна

14311_717Шинэхэн 2015 онтой уралдаад Монголын ширээний теннисний тамирчид нэгдүгээр сараас эхлэн тунчиг завгүй өрсөлдөцгөөж байгаа билээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний дээд лигийн Аварга шалгаруулах IX тэмцээний финаль буюу шилдэг эрэгтэй 8, эмэгтэй 8 тамирчдын тойргийн тоглолтууд ид  өрсөлдөөнтэй үргэлжилж байгаа бол Монголын ширээний теннисний хөгжилд шинэхэн алхам болж буй Анхдугаар хөгжлийн Лиг тэмцээнээр 10 баг ана мана үзэж байгаа аж.
Эдгээр тэмцээнүүд энэ долоо хоногийн сүүлээр дүнгээ гаргаж, аваргуудаа тодруулах юм байна.
Одоогийн байдлаар IX Дээд Лигийн эхний тойргийн дүн гарсан бөгөөд дахин нэг тойрог тоглож хоёр тойргийн нийт дүнгээр Лигийн аварга тодрох юм.
Харин “Шинэ Эргэлт” клубийн санаачилгаар МШТХ-той хамтран зохион байгуулж буй “Анхдугаар хөгжлийн Лиг”-ийн тойргийн тоглолтоор эхний байр эзэлсэн Dio, хоёрдугаар байр эзэлсэн Newspin, гуравдугаар байр эзэлсэн Цесна, дөрөвдүгээр байр эзэлсэн Мон-Лаа багууд хагас шигшээд тоглолтод өрсөлдөх гэнэ.
Тэгэхээр энэ долоо хоногийн сүүлээр ширээний теннисний тамирчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөх бөгөөд шилдэгүүд нь тодрох юм байна.

 

 

download

download (1)

download (2)

download (3)

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …