Монголын Үндэсний шигшээ болон Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

5c824-img_9641-(800x513) Монголын Үндэсний шигшээ болон Залуучуудын шигшээ багийн  бүрэлдэхүүн зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр МХБХ-ны байранд боллоо. Тус хуралд МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх, Монголын Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.IMG_9669 (412x800)

Монголын Үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор 1-р сарын 16-наас бэлтгэлдээ гарсан. Өчигдөр Малайзын нийслэл Куала Лампур хотод явагдсан сугалаагаар Манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улстай энэ оны 3-р сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон.  Харин 3-р сарын 17-нд эх орондоо хариу тоглолтоо хийх юм. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч Хоромхон клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх томилогдсон бөгөөд тэрээр урьдчилсан байдлаар монголын клубүүдээс шилдэг 35 тамирчдыг шигшээ багт дуудан бэлтгэл хийлгэн сонгон шалгаруулалт явуулсан.  Харин өнөөдөр Монголын Үндэсний шигшээ багт тоглох үндсэн 23 тамирчдыг зарлалаа.

1 Юра Сайнхүү Сэлэнгэпресс хаалгач
2 Батсайхан Ариунболд Эрчим хаалгач
3 Батбаяр Батсуурь Дорнод хаалгач
4 Баясгалан Гарьдмагнай Сэлэнгэпресс хамгаалагч
5 Дагинаа Төрбат Хоромхон хамгаалагч
6 Ганболд Билгүүн Эрчим хамгаалагч
7 Цэрэнжав Энхжаргал Эрчим хамгаалагч
8 Батмөнх Эрхэмбаяр Эрчим хамгаалагч
9 Баянжаргал Мөнхбаяр Хоромхон хамгаалагч
10 Норжмаа Цэдэнбал Сэлэнгэпресс х/хамгаалагч
11 Алтанзул Улсболд Хоромхон х/хамгаалагч
12 Алтансүх Эрдэнэбаяр Хангарьд х/хамгаалагч
13 Хүрэлбаатар Цэнд-Аюуш  UBU FC х/хамгаалагч
14 Пагамсүрэн Алтантулга UBU FC х/хамгаалагч
15 Амгалан Чинзориг ФС-Улаанбаатар х/хамгаалагч
16 Мөнх-Эрдэнэ Төгөлдөр Эрчим х/хамгаалагч
17 Батболд Төгсбилэг Эрчим х/хамгаалагч
18 Алтанхуяг Мөрөн Сэлэнгэпресс х/хамгаалагч
19 Ганболд Гандэлгэр х/хамгаалагч
20 Ганбаатар Төгсбаяр Сэлэнгэпресс довтлогч
21 Ням-Осор Наранболд Хоромхон довтлогч
22 Соёл-Эрдэнэ Гал-Эрдэнэ Эрчим довтлогч
22 Лосолсүрэн Мөнгөншагай UBU FC хамгаалагч
23 Алтансүх Цолмон Эрчим довтлогч
24 Соёл-Эрдэнэ Гал-Эрдэнэ Эрчим довтлогч

 

IMG_9664 (533x800)

Монголын Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Супер цом-2014” тэмцээний аварга Эрчим клубын дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй Д.Батнасан томилогдсон.  Катар улсад 2016 онд аваргаа шалгаруулах Азийн хөлбөмбөгийн холбооны U-23 хүртэлх насны тэмцээний урьдчилсан шатны тоглолтод манай улсын Залуучуудын шигшээ баг J хэсэгт тааран энэ оны 3-р сарын 23-31-ны хооронд Хятад улсад тоглохоор болсон.  Гэвч тодорхойгүй шалтгаанаар Хятад улс тэмцээн зохион байгуулах эрхээсээ татгалзсан тул J хэсгийн тоглолт аль улсад болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. АХБХ-ноос энэ сарын 12-ныг хүртэл тэмцээн зохион байгуулах хүсэлтэй орнуудын саналыг хүлээж авах бөгөөд хэрэв тус тоглолтыг эх орондоо зохион байгуулах улс тодроогүй тохиолдолд АХБХ-ноос дундын бүс буюу neutral zone бүхий улсад зохион байгуулна.

Залуучуудын шигшээ багт урьдчилсан байдлаар 40 шилдэг тамирчид дуудагдан 1-р сарын 16-ны өдрөөс эхлэн бэлтгэлдээ гарсан. Үүнээс Монголын Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах 23 тамирчдыг өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр зарлалаа.

 

1.     Балдорж Мөнхболд Сэлэнгэпресс хаалгач
2.     Тулга Төрболд Шинэ монгол ДС хаалгач
3.     Жаргалсайхан Сайханжаргал хаалгач
4.     Галт Төгөлдөр Эрчим хамгаалагч
5.     Доржжанцан Мөнхдөл Хоромхон хамгаалагч
6.     Эрдэнэсүрэн Мөнх-Эрдэнэ UBU FC хамгаалагч
7.     Лосолсүрэн Мөнгөншагай UBU FC хамгаалагч
8.     Батмөнх Баянмөнх Хангарьд хамгаалагч
9.     Володя Тэмүүжин Эрчим хамгаалагч
10.  Цогтбаатар Мөнгөншагай Хоромхон хамгаалагч
11.  Пүрэвжав Буянхишиг Эрчим хамгаалагч
12.  Мөнх-Эрдэнэ Төгөлдөр Эрчим х/хамгаалагч
13.  Батболд Төгсбилэг Эрчим х/хамгаалагч
14.  Алтанзул Улсболд Хоромхон х/хамгаалагч
15.  Отгонбаяр Оюунбаатар Хоромхон х/хамгаалагч
16.  Эрдэнэбат Пүрэвдорж UBU FC х/хамгаалагч
17.  Жанчив Сүндорж Эрчим х/хамгаалагч
18.  Орхон Мөнхбат UBU FC х/хамгаалагч
19.  Ганболд Гандэлгэр х/хамгаалагч
20.  Соёл-Эрдэнэ Гал-Эрдэнэ Эрчим довтлогч
21.  Сэр-Одянжив Ганхуяг Хангарьд довтлогч
22.  Алтансүх Цолмон Эрчим довтлогч
23.  Мягмар Батхишиг UBU FC довтлогч

Б.Нараа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …