Автобусны буудал дээр машинаа байрлуулвал жолоодох эрхийг нь хасах арга хэмжээг тооцож эхэллээ
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 “в” заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасаж захиргааны арга хэмжээ тооцож эхэлжээ.