Таван настай хүү урьд насны амьдралаа тов тодорхой ярьжээ

jude_age5Люк Руельман таван настай. Тэрбээр АНУ-ын Огайо мужийн Цинциннати хотод амьдардаг бөгөөд урьд насны амьдралаа сайн санадаг. Люк хүү өмнө нь Чикагод амьдардаг, 30 настай, хар арьст Пэм гэгч бүсгүй байсан гэнэ.
Хүү багаасаа л өмнөх амьдралаа жинхэнэ мэт ярьдаг байсан тул ээж нь оньсого мэт Пэмийн талаарх баримт материалуудыг нь нэгтгээд судалгаа шинжилгээ явуулж үзтэл хуучны нэгэн сонин дээрээс үнэхээр тийм эмэгтэй байдгийг олж мэджээ.
Люк хааяа “Би эмэгтэй байхдаа хар үстэй байсан”, “Би охин байхдаа ийм ээмэг зүүдэг байсан”, “Намайг өмнө нь Пэм гэдэг байсан. Гэхдээ Пэм нэртэй би үхсэн. Тэгээд тэнгэрт хөөрч, бурхныг харсан. Бурхан намайг харин доош түлхэж, буцаасан. Тэгээд сэртэл жаахан хүүхэд болчихсон, та намайг Люк гэж дуудаж байсан” гэдэг байжээ.

эх сурвалж: www.everyday.mn

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …