Өнөөдөр бол сингл залуусын баярын өдөр. Өөрөөр энэ өдрийг синглтэй тэмцэх өдөр ч гэж нэрлэдэг. Энэ өдөр гэгээн хайрын баярын өмнөх өдөр буюу 2-р сарын 13 нд болдог юм. Ганц бие байгаадаа сэтгэл хангалуун байдаг хүмүүс тэмдэглэдэг бөгөөд өөр шалтгаанаар ч тэмдэглэдэг байна. Хэрвээ та ганц бие бол синглчүүдийн энэ өдрөөр өөрийн хосоо олж маргааш нь болох хайрын баярыг тэмдэглэх боломжтой ч гэж үздэг. Синглчүүдийн баяраар ихэнх хүмүүс ганц бие байх нь эрх чөлөөтэй сайхан байдаг гэж ярьж, гал халуун хайр нь хэнд ч хэрэггүй мэтээр өөрийн цахим хуудсандаа бичиж тэмдэглэдэг байна. Харин Бразил улсад валентиний баярыг тэмдэглэдэггүй бөгөөд харин 6-р сард карнавал хийж тэмдэглэдэг юм байна. Харин манай улсад сүүлийн жилүүдэд синглчүүдийн баярыг өргөнөөр тэмдэглэх болсон юм. Хэрэв та ганц бие, ямар нэгэн найз охин, хөвгүүнгүй бол танд өнөөдөр боломж байна. Өнөөдөр амжиж хосоо олон маргааш болох гэгээн хайрын баярыг аз жаргалтай өнгөрөөгөөрэй. Танд амжилт хүсье.
Б.Нарангэрэл