Дуучин Уитни Хьюстоний охин Кристина Броун өнгөрсөн 1 сарын 31-нд гэртээ ванныхаа өрөөнд ухаангүй олдсон билээ. Цагдаа нар “Броун 1 сарын 27-нд автомашины осолд орж өөр 2 хүнтэй эмнэлэгт хүргэгдсэн. Броун Jeep Liberty машинаа барьж явахдаа ухаанаа алдаж эсрэг урсгалаас ирж буй тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Мөргөсөн машины жолооч болон зорчигчид нь түүнтэй цуг эмнэлэгт хүргэгдсэн байсан” гэж мэдээлжээ. Мөн тэрээр өнгөрсөн 9-р сараас хойш замын хөдөлгөөний зөрчил, жолооны зөрчил гаргаж байсан нь тогтоогдсон ч ухаангүй байгаа болохоор эдгээр хэргийн шүүх хурлыг түр хойшлуулсан байна. Россвэлл цагдаагийн газраас Броуны эмнэлэгт хэвтэж байгаа шалтгаан болон ослын шалтгааныг мөрдөж байна.Алдарт дуучны ганц охиныг түүний аав Bobbi Brown, түүний эмээ Cissy Houston нар сахиж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Bobbi охиныхоо найз залуу Nick Gordon-г түүнтэй уулзуулахгүй гэсэн байна. Түүний найз залуу Броуныг ухаан орохыг чин сэтгэлээсээ залбиран хүлээж байгаа ба удахгүй уулзуулна гэдэгт итгэлтэй байгаагаа NBC News-д өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Б.Нарангэрэл