Нийслэлийн найрамдлын районоос октябрын район буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх төв зам дагуу 3000 залуус Ерөнхийлөгчөө дэмжин флаш моб хийлээ. Арга хэмжээг “Like нэгдэцгээе” аяны залуучууд болоод Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж нийслэлийн төвийн зургаан дүүргийн төлөөлөл болсон залуусыг хамруулсан юм. Тэд амжилтаа ахиулах нэг санал бидний ирээдүй гэдгийг олон нийтэд уриалжээ. Сонирхуулахад өнөөдрийг хүртэл Монголд ийм хэмжээний залуусын урт цуваа зохион байгуулагдаж байгаагүй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк дэх www.facbook.com/LikeMongolia цахим хуудаснаас зочилон үзэж болох юм.