Г.Пүрэвбат: Согтохоороо омогтой болдог хүн урьд төрөлдөө асур явжээ

169602b98136fcb923e62599eef94a5d99ffc7c0Г. Пүрэвбат: Орчлон хорвоо тэр аяараа амьд зүйлсийн хэлхээ юм шүү

-Ямар үед сүнс төрлөө олохгүй уддаг вэ?

-Сүнс төрлөө олохгүй удах нь маш муу. Зарим хүн үхсэнээ мэддэггүй, огт итгэдэггүй. Өөрийгөө мөнх хэмээн баримталсан аймшигтай атгаг буюу үнэмшилд эзлэгдээд үхлийн тухай ямар ч бэлтгэл ойлголт байхгүй, зуурдад хэдэн мянган жилээр гацдаг тохиолдол бий. Энэ бол аймшиг. Орчлонд бясалгалаараа гацдаг тохиолдол байдаг. Бясалгал хийж байгаад өөрийнхөө оршсон сэтгэлийн амар амгаланд хэтэрхий автаж, биеэсээ гарч чадахгүй хэдэн зуун жил суучихдаг. Үүнийг манайхан “Бясалгалаар хаагдсан буюу орчлонд амирласан хүн” гэдэг. Ингэсэн үед бие нь хатуужиж, чулуу шиг болчихдог. Тэгсэн хэрнээ замхарч мууддаггүй.Нэгэн зүйлийг сонирхуулж ярихад Богд ламыг Төгсбуянт хийдээ байгуулах гэж байхад нь бясалгалд хаагдсан даяанч газар дороос гарсан юм гэнэ лээ. Бясалгалд хаагдсан хүнийг бодьсадын арван газрын эрдмийг олсон дээдэс сэрээж чаддаг. Богд ламтан түүнийг сэрээсэнд бясалгагч бодьсадын арван газрыг олсон их эрдэмтэй хүн байна гэдгийг таниад хэдий үеийнх вэ гэж асуухад Богд лам өөрийгөө хэлсэнд бясалгагч “Намайг цагаас минь эрт босгочихлоо. Миний босох цаг биш байна” гэж өөрийнхөө биенээс илч гаргаад, хумхын тоос үлдээлгүй нирваан дүрийг олж байсан гэж ярьдаг юм билээ.Үүнийг манайхан өөрөө өөрийгөө орчлонд хаах нь мухардалд орсон арга гэж үздэг тул цээрлэдэг.

-Бурхан болсон хүний зургийг зуруулаад гэртээ байнга тавих нь зөв үү?

-Өнгөрсөн хүний зургийг бүтээлгэдэг, бүтээлгэдэггүй ёс гэж бий. Зарим хүний зураг харах болгонд харамсал, гашуудал, эмгэнэл төрүүлж байдаг. Хөргийг нь гэртээ тавьчихаад “Намайг ийшээ явахад хойноос хараад байх юм” гээд зурагтайгаа хүртэл аминчилж ярьдаг хүн байдаг. Хөргийг зуруулахдаа жирийн нэгэн зүйл мэтээр хөнгөн хуумгай хандаж болохгүй. Орчлон хорвоо тэр аяараа амьд зүйлсийн хэлхээ юм шүү гэдгийг сайн ойлгож, ямарваа зүйлийг жижиг сажиг гэж бодолгүй зөв билгээр, зөв сэтгэлээр хандаж, учирлан таних хэрэгтэй юм. Харин ачтай, буянтай сайн багш , номтой эрдэмтэй, сайхан дурсамж үлдээж байсан хүний хөргийг зураад тавьчихвал харах болгондоо тэр хүнээ хайрлаж хүндэлнэ. Хүндлэх сэтгэлийг төрүүлж буй зураг бол сайн нөлөө өгдөг.

-Зарим хүн гэртээ зураг зуруулж тавиад зохисонгүй гэж яриад байдаг. Энэ бас учиртай биз?

-Зурсан зургийг хаана, хэрхэн байрлуулах томоохон шинжээ бий. Урсаж байгаа голын урсгалыг хаалга руугаа харуулаад тавибал тэр айлын гэрээс эдийн гарз байнга гарна. Урсгалыг нь дотогшоо гэр рүүгээ хандуулж тавибал буян хишиг орох бэлгэ дэмбэрэлтэй. Зарим нэг алдартай зураачийн бүтээл гай дагуулдаг. Тавьсан газар болгонд нь гал гарч, зураг нь шатахгүй үлдчихдэг тохиолдол байдаг. Тухайн зургийг бүтээсэн хүн сэтгэлийн чадал хэр олж, гайхамшигт нэвтрэн, амьдчилан бүтээж чадсан байна вэ гэдгээс их шалтгаалдаг юм.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …