Саудын Арабын хаан Салманы хувийн бие хамгаалагч, генерал Абделазиз аль-Фагхам Бямба гаригийн орой Баруун Жидда хотод өмчийн маргааны улмаас амиа алджээ. Саудын Арабын хэвлэлийн албаны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, генерал аль-Фагхамыг найзындаа очиход зүс таних Мамдуух аль-Али гэгч байжээ. Фагхам, Али нар багагүй муудалцсан байна. Али гэрээс гарч, удалгүй буцаж ирээд Фагхамыг буудаж, гэр бүлийн бусад хоёр гишүүн болох …
virtual
September, 2019
-
30 September
Бэлчээрээ булаацалдсан малчид нэгнийхээ аминд хүрчээ
Говь-Сүмбэр аймагт өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр малчид бэлчээрээ булаацалдаж муудалцсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух, 56 настай Б гэгч малын бэлчээрийн асуудлаас болж бусадтай муудалцан, 45 настай малчин эмэгтэйг цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байна. Шалгалтын явцад сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан …
-
30 September
МХЕГ-аас бохирын цооног нь бөглөрсөн мал нядалгааны газруудын үйл ажиллагааг зогсоолоо
Налайх дүүргийн нэгдүгээр хороонд энэ сарын 28-нд улаан өнгөтэй бохир ус хальж урссантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад бохирын цооног хальж урссан байсан тул нэн тэргүүнд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног, худгаа цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх тайлбарыг өгч байна. “Чандмань …
-
30 September
Энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүснэ
Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ долоо хоногт цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгааг мэдээллээ. Тухайлбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, Ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу 10-р сарын 1-нд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсч,салхи шуургатай байхыг анхааруулж байна. Аравдугаар сарын 1-нд буюу маргаашнаас баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн …
-
30 September
Өнөөдөр Налайх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны Даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. НАЛАЙХ ДҮҮРЭГ ⏱ 10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Тоосгоны үйлдвэр, Уурхайнууд Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай …
-
30 September
Гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 2. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Суудал: Мод Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг …
-
29 September
Уул уурхайн компаниудын “нуруунд” наалдсан хачиг шалзыг яах вэ
Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр уул уурхайн салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Таван толгой, Ухаа худаг, МАК гээд уул уурхайн томоохон компаниудын улсын төслийн ихэнхийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа гэхэд нэг их хилсдэхгүй. Уул уурхайн салбарын хувьд асар их зардал гаргадаг ч тэр хирээр ашиг орлого нь …
-
28 September
“Сарьдагийн хийд” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн өчигдөр /2019.09.27/ Үндэсний музейд нээлтээ хийлээ. ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу Номын их хүрээний туурь болохыг …
-
28 September
Чингис хаан хотод найман эко автобус нийтийн тээвэрт явж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотод ажиллах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцав. Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хотдоо эко цахилгаан автобус нэвтрүүлэх санаачилга гаргасан нь дэмжигдэж одоогоор найман автобус зургаан баг руу батлагдсан цаг, хуваарийн дагуу үйлчилж байна. Цаашид тоог нь нэмэх бөгөөд 50 автобусны буудлын …
-
28 September
Хэнтий аймаг хүнсний ногооны 70 хувийг өөрсдөө хангадаг
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотын “Эвт” худалдааны төвд болж байгаа Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумын ногоочдын өдөрлөгт оролцов. Хэнтий аймаг жилд 5000 тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг нь аймгийн иргэдийн хэрэгцээний 70 гаруй хувь гэсэн үг юм. Энэ жил ноднин жилээс арвин ургац авах төлөвтэй байгаа, Ховдын тарвасыг нутгийнхаа хөрсөнд нутагшуулахаар анх удаа тариалсан тухай …
-
28 September
Х.Баттулга: ДНБ-ий ядаж 1 хувийг эрдэм судлалын ажилд зарцуулах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд оролцож, үг хэллээ. Шинжлэх ухааны ажилтнууд анх удаагаа салбарын хэмжээнд цуглаж, төр засгийн оролцоотойгоор тодорхой бодлого шийдвэр гаргахаар хоёр өдрийн турш хуралдсан юм. Энэ чухал хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо шинжлэх ухааны ажилтнуудыг төр засагт үг, үйлдлээ хүргэдэг, салбартаа ногдох төсвийн …
-
28 September
Ё.Баатарбилэг: Ирэх онд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барина
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа. -Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг салбарынхан шүүмжилдэг. Үүнд Засгийн газраас хэрхэн анхаарах вэ? -Судалгаа явуулах санхүүжилт хангалтгүй байгаа. Улсын төсвөөс жилд 10-12 тэрбум орчим төгрөгийг Монголын нийт шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулж байна. Энэ нь олон улсын юм уу, гадны өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны томоохон ганц төсөл хэрэгжүүлэхээр …
-
28 September
Хууль бусаар уул уурхай эрхэлж байсан БНХАУ-ын арав гаруй иргэнийг албадан гаргажээ
Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн засаг даргын Тамгын газар хамтран тус аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ. Шалгалтаар Орхонтуул сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж, тус …
-
28 September
Улаанбаатар-Налайхын замыг арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ
Ерөнхий сайдын санаачлагаар зүүн аймгуудын чиглэл болох Улаанбаатар – Налайхын 60 жилийн настай нэг урсгалтай, хоёр эгнээ замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ, дугуй,явган хүний замтай болгож, аюулгүй байдлыг хангасан зам болгож байна. Энэ зун тооцоолсноос их хур бороотой байж, 29 хоног алдсан ч 24 цагаар ажиллах хуваарьт шилжиж, ажлыг нугалж байна. Цаг хугацаанд яарч биш чанартай, урт настай даацын жишиг зам …
-
28 September
Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрээр сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах шугамын ажлын явцтай танилцав. “Хангайн илч дулаан” ХХК өөрийн хөрөнгөөр Жаргалтхаан сумыг цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 950 метр урт шугам хоолой угсарч ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эхний ээлжинд төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл