virtual

May, 2019

  • 11 May

    Өнөөдөр говийн аймгийн зарим хэсгээр цасан шуурга шуурна

    Өнөөдөр Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өнөөдөр Өвөрхангай өмнөд, Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-12 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор /-2/-/-4/ градус …

  • 11 May

    Үс засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 5 сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын 7, Үнэг одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл …

  • 11 May

    “Баганат өргөө” компани газраа чөлөөлсөн 200 гаруй өрхийг орон сууцанд оруулжээ

    Энэ сарын 9-ны өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын ажлын хэсгийнхний хамт гэр хорооллын газрыг дахин төлөвлөлт барилгажуулах ажлын явцтай танилцаж, төслийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Манай сайтын сурвалжлах багийн эхний очсон газар бол Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд байрлах “Баганат өргөө” ХХК –ийн барилгын талбай. Биднийг очиход тус компанийн гуравдугаар ээлжийн 288 айлын орон сууцны барилгын …

  • 10 May

    Хан-Уул дүүргийн 39 багш өнөөдөр хуримаа хийлээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо. Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран  “Сайн багш-Сайхан гэр бүл” гэрлэлтийн ёслолын …

  • 10 May

    Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурна

    Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Мөн өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангай, Дундговийн нутгаар цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр говь талын нутгаар хур тунадас, нойтон …

  • 10 May

    Ц.Жаргалантуул: Нэгдүгээр ангид элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлээрэй

    Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-ны даваа гарагт эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа. -Зургаан настнуудын бүртгэл энэ сарын 13-наас эхэлнэ. Энэ жил хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах вэ? -2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн бүртгэлийн ажил эхэлж байгаа. Энэ бүртгэлийн ажлын хүрээнд …

  • 10 May

    Дуучин Л.Насанбуянгийн “Үүрд хайрлаарай” дууны клип цацагдлаа

    Улсын филармоны залуу уран бүтээлч, МУСТА,  дуучин Л.Насанбуян 2019 оны анхны уран бүтээл болох “Үүрд хайрлаарай” дуугаа клипжүүлж  энэ сарын 7-ны сонсогчдын хүртээл болголоо.“Үүрд хайрлаарай”  дууны аяыг Д.Отгонбаяр зохиож,  үгийг Б.Ганхүрэл бичжээ. “Үүрд хайрлаарай”  дууны клипинд “Мотив” хамтлагийн дуучин Т. Ганбаатар, дуучин С.Гантогоо нараас гадна энэ жил  бүсгүйчүүдийн хайрыг татсан “Гоёл” наадмын топ модель О. Хэрлэнбаяр “хайрын эзэн”-ний дүрийг бүтээсэн байна.        

  • 10 May

    Үндэсний их баяр наадмыг Г.Цоггэрэл найруулна

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо. Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний  400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос …

  • 10 May

    С.Амарсайхан: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал

    Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар” паласт “Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон …

  • 10 May

    НИТХ-ын төлөөлөгчид Жаргалант тосгонд мод тарина

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Хот, суурины ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэхийн тулд уг арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд мод тарина. Улаанбаатар хот орчмын ногоон бүсийг нэмэгдүүлж, …

  • 10 May

    Фото: Уран бүтээлч Ж. Анунарангийн “Хайр” үзэсгэлэнгээс

    “…Цагаанаар илэрхийлсэн энэ үзэсгэлэн миний хэзээ нэгэн цагт хийхийг хүсэж байсан үзэсгэлэн мөн. Тэгэхдээ хайрын тухай илүү өргөн ойлголтоор хандахыг хүсэхийн зэрэгцээ тийм нэг үйл явдлаар түрэгдэн орж ирсэн үзэсгэлэн гэвэл ононо. “Хайр” нь хамаг ойр дотны чухал хэн нэгнээс эхлэн огт танихгүй нэгнийг ч энэрэн хайрлаж, сэтгэлдээ багтаадаг гэдэгт би итгэж байна” хэмээн таны тольдон буй энэхүү эрхэмсэг үзэсгэлэнгийн …

  • 10 May

    “Сургуулийн орчиндоо мод тарьцгаая-2019” үйл ажиллагааны нээлт боллоо

    Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа “Хандлагаа Өөрчилье” багц ажил болон “Ногоон Паспорт” аяны хүрээнд “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 10.000 нарс модны суулгацыг  Ерөнхий боловсролын …

  • 10 May

    Э.Болормаа: Тендерийн нээлт ил тод болсноор гаднаас ирэх нөлөөлөл эрс багассан

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсоныхоо дараа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох, иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгуулж Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төсөл болон …

  • 10 May

    Япон Улсын Кобе их сургуулийн профессор, судлаачид гэр хорооллын дахин төлөвлөлтийн судалгаа хийнэ 

    Нэгдүгээр сарын 23-ны өдөр Япон улсын Кобе Их Сургуулийн харьяа Эдийн засгийн сургуулийн судалгааны баг болон  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллагдлаа. Япон улсын Кобе Их Сургуулийн судалгааны баг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Улаанбаатар …