virtual

May, 2019

  • 11 May

    Манай сагсчид медалийн төлөө тоглоно

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваний Кинмень хотод болж байна. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Монголын их сургуулийн багууд өрсөлдөж байна. Өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт болж,  Монголын эрэгтэй баг хагас шигшээд үлдлээ. Ийнхүү манай эрэгтэй баг медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Манай эрчүүд “А” хэсэгт БНСУ, Хонконг, …

  • 11 May

    Таны хүүхэд харьяаллаараа аль сургуульд элсэх вэ

    2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай  38232 хүүхэд  элсэнэ.  Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1, 281.1.4,  Бага …

  • 11 May

    Шахмал түлш нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана

    Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллынхон түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш түлнэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг бууруулах бодлого баримтлан төрөөс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн Нийслэлчүүд өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Тиймээс энэ хэрэглээг багасгах хөшүүрэг нь шахмал түлш гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэх …

  • 11 May

    7 хоногт 7 кг хасах алимны дэглэм

    Алимны дэглэм нь хамгийн амар болон бүтээмжтэй дэглэмүүдийн нэг нь юм аа. Дэглэмийн үргэлжлэх хугацаа нь 7 хоног байдаг. Энэхүү дэглэмийг барьснаар дунджаар 6-7 кг-аар турна. Энэ дэглэмийг эрүүл мэндийн байдлын улмаас зарим нэгэн дэглэм (жишээ нь кремлийн, шоколадны дэглэм) сахиж болохгүй хүмүүст зөвөлдөг юм. Алимны дэглэмийн хоолны цэс § 1 дэх өдөр: 1 кг алим § 2 дахь өдөр: …

  • 11 May

    Б.Дарьханд: Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш

    Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиодог. Энэхүү өдөр эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодох, хүн бүрт хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг билээ. Уг өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор анх 1998 онд АНУ-д …

  • 11 May

    Д.Сумъяа шагналт долдугаар байрт шалгарчээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөхчүүд олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорсон. Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин …

  • 11 May

    С.Баярцогтын оффшор дансны хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Сангийн сайд асан С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал …

  • 11 May

    Хакүхо М.Даваажаргал Нацү башёг өнжинө

    Японы сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал ням гарагт эхлэх Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёг гэмтлийн улмаас өнжихөөр болжээ. Тэрбээр өмнөх буюу Харү башёгийн 15 дахь өдөр Какүрюү Их аваргатай барилдахдаа баруун гартаа гэмтэл авсан юм. Түүний уг бэртэл нь бүрэн илаарь болж амжаагүй учир Нацү башёг өнжүүлэх шийдвэрийг Мияагино ояката гаргажээ. Хакүхо М.Даваажаргал өчигдөр /2019.05.08/ …

  • 11 May

    Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

    Говь талын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн …

  • 11 May

    Элэг болон бөөр цэвэрлэгч

    Хятадын алдартай эрүүл мэндийн зөвлөгч Чен Ли энэхүү жорыг хүмүүст танилцуулж, тэр дороо л хүмүүсийг гайхшруулж эхэлсэн юм. Учир нь тус жороор бэлтгэсэн шүүс нь элэг болон бөөрийг цэвэрлэж, дархлааг дэмжиж дээрээс нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаах зэрэг олон ашиг тустай аж. Орц:  Хүрэн манжин – 1 ширхэг Лууван – 2 ширхэг Алим – 1 ширхэг Бэлтгэх арга: Бүх ногоонуудаас …

  • 11 May

    Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртжээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөхчүүд олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо. Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин …

  • 11 May

    Авокадо жимс нь хорт бодисыг саармагжуулдаг

    Японы эрдэмтэд олон тооны судалгаа явуулсны үр дүнд элэгний хорыг цэвэрлэх амттай, ашигтай аргыг нээжээ. Энэ бол авокадо жимс идэх юм. Авокадо жимс нь хүчтэй хор, олон тооны хорт бодисыг саармагжуулдаг ид шидтэй аж. Учир нь энэ жимсэнд аминдэм, бичил элементүүд ихээр агуулагддаг байна. Дээрх жимсэнд витамин Е, болон B6, витамин С зэрэг дархлааг сайжруулдаг амин дэм багтсан байдаг гэнэ. Энэ жимсэнд ихэвчлэн бүсгүйчүүд дуртай бөгөөд амттайгаас гадна арьсанд …

  • 11 May

    Гэр хороололд 1000 монос цэцэглэнэ

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх зорилгоор байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн, сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхээр “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхээс авахуулаад цөөнгүй …

  • 11 May

    Аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын ХОМ-ийг зарлалаа

    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж байна. Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн нийт 15500 орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын …

  • 11 May

    Налайх эрүүл мэндийн төвд “Нярайн эмгэг судлалын тасаг” нээгдлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. энэ үеэрээ нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Налайх эрүүл мэндийн төвд ажилласан юм. Эрүүл мэндийн төвд өнөөдөр “Нярайн эмгэг судлалын тасаг” шинээр нээгсэн юм. Эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулж буй тус тасгийн нээлтийн арга хэмжээнд …