Дэлхий дахинд “Эрүү шүүлтийн тасалгаа” /The Cutting Room/, “Тамерлан үхэх ёстой” /Tamburlaine Must Die/ зэрэг зохиолуудаараа танигдсан Их Британийн зохиолч Лиуза Уэлш Монголын бүргэдчин охин Н.Айшолпаны тухай “The Eagle Huntress” нэртэй ном бичиж байна. Энэ талаар Н.Айшолпан “Forbes Kazakhstan” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний ярьснаар “The Eagle Huntress” ном нь энэ оны сүүлээр АНУ-ын Лос-Анджелес хотод нээлтээ хийх аж. Дашрамд …
virtual
February, 2019
-
15 February
Холимог тулаанч О.Пүрэв хилийн чанадыг зорилоо
Холимог тулааны спортын шилдэг тамирчин О.Пүрэв дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр өчигдөр /2019.02.14/Улаанбаатараас морджээ. Тэрбээр өнгөрсөн сарын 26-нд “АСА Цирк”-т зохион байгуулсан олон улсын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний хамгийн дуулиант оролцогчоор тодорч байсан билээ. Олон нийтийн дунд “Пүрэвийн мухлаг”-ийн эзэн гэдгээрээ танил болсон холимог тулаанч тэмцээний зардлаа олохын тулд шаргуу хөдөлмөрлөж байсан нь олны талархалыг хүлээсэн юм. “АСА Цирк”-т болсон энэ тэмцээний 57 кг-д О.Пүрэв Казахстаны тамирчин Габдуллин Алишeр Сагдатовичийг ялсан бөгөөд түүнд Т.Ганболд захиралтай …
-
15 February
”Соёмбо” сонины 95 жилийн ой тохиож байна
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн бийр янтайгаас “Ардын цэрэг” нэрээр анх мэндэлж, тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын бэлэг тэмдэг болж ирсэн “Улаан Од” буюу өнөөгийн “Соёмбо” сонины 95 жилийн ойн баярын мэндийг эрхэм уншигчид, сонины үе үеийн сэтгүүлчид, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүнд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалан дарийн …
-
15 February
Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ
Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ хийлээ. Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх юм байна. Монгол Улсын Засгийн газар, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, …
-
15 February
“Солиот эх” кино “Independent days international film festival”-д өрсөлдөнө
Ирэх дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Герман улсын Баден-Вюртемберг мужийн Карлсруэ хотод “Independent days international film festival 2019” наадамд зохиогдох гэж байна. Тус кино наадамд Монголыг улсаа төлөөлж Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн “Солиот эх” уран сайхны кино өрсөлдөхөөр болсон гэдгийг киноны уран бүтээлчид дөнгөж сая мэдээллээ. “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион …
-
15 February
Үсийг угааж, эмчлэхэд хөөсөрдөг шампунь чухал биш
Бидний өдөр тутам хэрэглэдэг шингэн шампуниуд нэгэн химийн аюултай бодис агуулж байдаг. Тэр бол Sodium laureth sulfate. Үс унах, гэмтэх шалтгаан нь SLS ба түүний хамсаатан бодисууд. Үс нэг гэмтсэн бол сэргэхдээ удаан. Хүмүүс шампунь хэдий чинээ хөөсөрнө төдий чинээ сайн гэж буруу ойлгодог. Үсийг сайн цэвэрлэхэд хөөс тийм ч чухал биш. Тэр нь нөгөө л силикон агуулсан их хөөсөрдөг, синтетик хуурамч …
-
15 February
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Тухайлбал, энэ сарын 15-ны өдрийн байдлаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Хадтай сэрүүн булаг” гэдэг газар Хадтай амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч усанд суусан дуудлагаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, иргэн О-ийн эзэмшлийн “Агила терефорт” …
-
15 February
Д.Отгонжаргал:Суданд ирээд би ямар сайхан эх оронтойгоо илүү их мэдэрсэн
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах долдугаар ажиллагаанд оролцохоор өнгөрсөн 2018 онд Онцгой байдлын албаны 26 алба хаагч эх орноосоо мордсон билээ. Тус алба хаагчдын дунд Хэнтий аймгаас анх удаа эмэгтэй алба хаагчаа илгээсэн нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал юм. –Алс холын Өмнөд Судан улсад сайн сууж байна …
-
15 February
Улаанбаатар хотын цанын аврага шалгаруулах анхдугаар тэмцээн болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна. Тус наадмын хүрээнд Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно. Тэмцээн уулын цанын слалом буюу туг сүлжих төрлөөр мэргэжлийн эрэгтэй, сонирхогчдын эрэгтэй, сонирхогчдын эмэгтэй ангиллаар явагдана. Өвлийн …
-
15 February
МУГЖ Ж.Алтанцэцэг “МАРТ 8”-нд тоглолтоо хийнэ
Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Март 8”-нд “Корпорэйт” конвеншн центрт “Хайр гэж…“ шинэ, амьд тоглолтоо хийнэ. 2013 онд хамгийн сүүлд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй байгаа түүнд үзэгч, фенүүддээ тайлагнах олон шинэ уран бүтээл байгаа нь гарцаагүй юм. Иймд ирэх сарын 8-ны тоглолт олон зүйлээр үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулж, …
-
15 February
С.Зориг агсны хэргийн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэхийг шаардлаа
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Уг шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаад дараах найман зүйлийн шаардлагыг хүргүүлж байгаа аж. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх, …
-
15 February
Засгийн газрын баталгаагүй гаргасан Хөгжлийн банкны бонд “Азийн шилдэг хэлцэл”-ээр шалгарлаа
2018 онд Монгол Улсын Хөгжлийн Банк Засгийн газрын баталгаагүй бондыг анх удаа олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан нь Монголдоо төдийгүй Азид анхдагч болж “Шилдэг Хэлцэл”-ээр шалгарлаа. Азийн Санхүүгийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Finance Asia”-ийн 2018 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол энэ сарын 13-нд Хонг-Конг-д зохион байгуулагдлаа. Бондыг хямд, бага зардалаар гаргасан. Гадаад өрийн бүтцийн өөрчлөлт хийж байгаа зэрэг …
-
15 February
Ричард Гир аав боллоо
Холливудын жүжигчин,өдгөө 69 настай Ричард Гир өнгөрсөн оны дөрөвдүгээр сард жүжигчин Алехандра Силва хэмээх 35 настай Испани бүсгүйтэй гэрлэсэн билээ.Түүний гэргий Алехандра Силва энэ сард амаржиж хүүтэй болжээ.Жүжигчний төлөөлөгчийн мэдээлснээр хосууд хүүгийн мэндэлсэн өдөр болон нэрийг одоогоор нууцалж байгаа гэнэ. Жүжигчин Ричард Гир бие давхар эхнэртэйгээ хамт Далай ламтай уулзаж буй зургаа 2018 оны есдүгээр сард олон нийтэд дэлгэсэн юм. …
-
15 February
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад сандрах болов ?
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар нэр бүхий сэтгүүлчидтэй “Туушин” зочид буудлын хурлын танхимд ярилцаж, түүнийгээ өөрийнхөө албан ёсны Facebook хуудсаар шууд дамжуулав. Ихэд сандарсан, ундуйцсан байдалтай хариулт өгснөөс нь харахад экс Ерөнхийлөгчийн нэр холбогддог МАНАН бүлэглэлийн хамгийн том луйвар гэгдэх Эрдэнэтийн 49 хувийн асуудал илрэх гэж буйтай холбоотой бололтой. Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байсан нь үнэн болохыг Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий …
-
15 February
Дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүйн ертөнц” цомгийн баяр маргааш болно
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг“Бүсгүйн ертөнц” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо өргөн барина. Тэгвэл дуучин бүсгүй маань тоглолтоос өмнө дөрөв дэх “Бүсгүйн ертөнц” нэртэй цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд хийхээр бэлтгэж байгаа аж. Дуучин Э.Чулуунчимэг дөрөв дэх цомог болох “Бүсгүйн ертөнц” цомгийнхоо баярыг хоёрдугаар сарын 16-ны өдөр буюу маргааш …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл