virtual

November, 2018

  • 14 November

    Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа

    УИХ дахь МАН-ын бүлгийн  өчигдрийн хуралдаанаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  намынхаа УИХ дахь 65-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг оруулж, хэлэлцүүллээ. Бүлгийн хуралд 59 гишүүн оролцож, Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах санал хуралт явуулахад 29:29 харьцаагаар санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулжээ. Хоёр дахь санал хураалтаар 32:27  гэсэн саналаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулах саналыг дэмжсэн …

  • 14 November

    Найр хурим хийхэд сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 7. Буд гараг. Булаагч одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Мод Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 14 November

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын …

  • 13 November

    Ерөнхий сайд машинтай жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх машинтай жагсаал зохион байгуулж байгаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан иргэд автомашинтай жагсаал зохион байгуулж байгаа юм. Тэд  шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн …

  • 13 November

    Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ

     Жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг алтан медалийг хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.  

  • 13 November

    Ө.Золбаяр: УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бодит байдлыг мушгин гуйвуулж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу шалгалтыг явуулж байна. Түүнчлэн …

  • 13 November

    Томуу, томуу төст ханиад зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн ба Монгол Улс 4 дэх жилдээ энэхүү 7 хоногийг зохион байгуулж байна. Энэ онд 11 дүгээр сарын 12-18-нд Дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав” “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд …

  • 13 November

    Монгол Улсын Хүүхэлдэйн театр “70 жил, 70 тоглолт” төсөл хэрэгжүүлэв

    Монгол Улсын Хүүхэлдэйн театр үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд “70 жил, 70 тоглолт” төсөл, “Үлгэрч эмээ өвөө” зорилтот төслийг тус тус хэрэгжүүллээ. Мөн. нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ойн хүрээнд Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого тааврыг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Н.Мандалын зохиол …

  • 13 November

    “Хадаа аварга”-ын нэрэмжит барилдаанд Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

    Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Монгол Улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Спортын төв ордонд болж аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл найм даван түрүүллээ. Тэрбээр Булган аймгийн Орхон сумын харъяат, Хилийн цэргийн 0108 дугаар тусгай салбар, “Булганхан” дэвжээ, “Кардыш” ХХК-ийн бөх бөгөөд энэ жил Налайх дүүргийн наадамд түрүүлсэн юм. Үзүүрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, …

  • 13 November

    СЗХ:ББСБ-ууд дүрмийн сангаа ЖДҮХС-гийн зээлээр нэмэгдүүлэх боломжгүй

    Санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2016 оны аравдугаар сард санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 429 банк бус санхүүгийн байгууллага дүрмийн сангаа нийт 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах …

  • 13 November

    Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талын газрыг Цэцэрлэгт хүрээлэн болгох захирамж гарчээ

    Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3,000 м2 газрын эрхийг хүчингүй болгожээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хотын даргын өчигдөр гаргасан захирамжид: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3,000м.кв газар эзэмшиж байгаа “Эрэл” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын …

  • 13 November

    Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт явууллаа

    “Хууль зүйн судалгаа мэдээллийн төв” Төрийн бус байгууллагаас ХЗДХЯамны Багц 67. Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах /орон нутаг/ ажлын хүрээнд Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмчлүүлэгч хүмүүст 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэтгэл санааны заслын чиглэлээр мэргэжлийн багш сургалт …

  • 13 November

    “Аз жаргалын хэлтэрхий” киноны Гюлсерений дүрд тоглосон Нургюл Йешилчай

    Монголчуудыг байлдан дагуулж буй Туркийн олон ангит “Косем” “Аз жаргалын хэлтэрхий” зэрэг кинонд гол дүрд тоглосон Туркийн жүжигчин Нургюл Йешилчай нь 1976 оны 3 сарын 26 нд Туркид төржээ. “Anadolu Eskişehir” их сургуулийг драмын жүжигчин мэргэжлээр төгссөн. Нургүль Ешилчай дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэх эмэгтэй жүжигчдийн эхний 20-д албан ёсоор багтдаг байна. Нургюл Йешилчай нь тоглосон “Edge of Heaven” кино 60 дахь …

  • 13 November

    Л.Мөнхбаясгалан: “Асрагч аав” кино өнөө цагийн үнэнийг илтгэнэ харуулжээ

    Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн зохиол бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Асрагч аав” уран сайхны кино энэ сарын 2 -нээс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэллээ. “Асрагч аав” уран сайхны киноны гол дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, МУСТА Г. Нарансолонго, залуу жүжигчин Р.Нандинцэцэг, У.Хүслэн нар тоглосон туслах дүрд МУГЖ Д. Хүрэлхүүгийн охин Х.Сүрэн, жүжигчин М. Аззаяа, Р.Отгонбаяр нар тогложээ.Тус киног үзсэн хүн бүр л …

  • 13 November

    Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны гишүүдтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны хүсэлтийн дагуу холбооны гишүүд болох бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ш.Ариунаа Монгол дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тоон мэдээлэл танилцуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй талаараа санал, бодлоо хуваалцав. …