virtual

August, 2018

  • 22 August

    Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдана

    Хуульзүйн байнгын хороо өнөөдөр /2018.08.22/ 14:00 цагаас хуралдахаар болжээ. Байнгын хорооны хурлаар ээлжит бус чуулган болгон, 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ‘Нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлах асуудлаар УИХ-ын даргад хандаад байсан бөгөөд УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлээд байсан юм.

  • 22 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 22-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 23-р хороо Амгалан дахь хорих анги болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 15, 16-р хороо Жаргалантын 28, 33, Согоотын 12, 13, Хайрханы 4-р гудамж, Юнител, иргэн Мөнхтөр, Оюунбилэг, Ганболд, Шинэцэцэг, Нямаа …

  • 22 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 11. Буд гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 22 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 …

  • 21 August

    Мисс Б.Гүнзаяа “The world miss tourism 2018” гуравдугаар байрт шалгарлаа

    Дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа энэ сарын 19-нд  эх орондоо  ирлээ. 7-р сарын 25-наас 8-р сарын 8-ний  хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан  тэмцээнд Монгол улсын төлөөлөл эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж байсан билээ.1994 оноос хойш уламжлал болон …

  • 21 August

    Байгалийн гамшгийн үеэр үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдыг шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл …

  • 21 August

    “Авьяаслаг Монголчууд-3” шоуны хөтлөгчөөр Б.Мандуул ажиллана

    Үндэсний хэмжээний бахархал болсон “Авьяаслаг Монголчууд” шоуг Монгол телевиз гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдсан “Got talent” шоуг албан ёсны эрхтэйгээр Монголдоо зохион байгуулж, ням гариг бүр үзэгч түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр тодорч чадсан билээ. Харин тус шоу нэвтрүүлгийн энэ жилийн хөтлөгчөөр хэн ажиллах нь үзэгчдийн сонирхлыг их …

  • 21 August

    “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум” ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдана

    Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хамтран хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн шинжтэй хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, тэдгээрийг БНХАУ-ын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах, бизнес эрхлэгчдийг шууд харилцаа холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 …

  • 21 August

    Ц.Энхтүвшин: Монгол хоолоо гадаадын иргэдэд таниулах зорилготой

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Гэрэл плас мэдиа групптэй хамтран “UB Food Festival” өдөрлөгийг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “UB Food Festival” энэ сарын 24-26-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гэрэл плас мэдиа группийн төслийн менежер Б.Энхжаргал нар мэдээлэл хийв. “UB Food Festival” нь ирэх 24-26-ны хооронд гурван өдрийн турш зохион байгуулагдана. …

  • 21 August

    ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт Бямба гарагт болно

    2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн есдүгээр сарын нэгэн Бямба гарагт тохиож байгаа билээ. ЕБС-ийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын нэгэн буюу Бямба гарагт болж, есдүгээр сарын 3-наас хичээллэж эхэлнэ гэж БСШУСЯамнаас мэдээлэв.

  • 21 August

    З.Баянсэлэнгийг 19 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

    15:25 УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл хоёр дахь хэсгийг үндэслэн З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 19 сая 200 мянган төгрөгөөр …

  • 21 August

    “Галзуу баян Азиуд” кино эхний таван хоногт зардлаа нөхжээ

    Warner Bros кино компанийн бүтээл Сингапурын зохиолч Кевин Кваны 2013 онд гаргаж байсан “Галзуу баян Азиуд“буюу “Crazy Rich Asians” номоос сэдэвлэсэн хөнгөн, романтик хайрын түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний кино энэ сарын 15-нд дэлхийн даяар нээлтээ хийсэн. “Crazy Rich Asians” инээдмийн кино нээлтээ хийсэн эхний тав хоногт  зардлаа нөхсөн байна.Эхний таван хоногт “Галзуу баян Азиуд” $34 саяыг олсон нь бүтээсэн зардал болох $30 сая давжээ. Киноны үйл явдалд Америкт төрсөн …

  • 21 August

    Эльбрусийн оргилд авирсан Ч.Мөнгөндалай эх орондоо ирлээ

     Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирч, эх орныхоо далбааг мандуулсан Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр ирсэн даруйдаа Сүхбаатарын талбайд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Аялагч Ч. Мөнгөндалай “Эльбрусийн ноён оргилд гарах үед цаг агаарын байдал нилээн хэцүү байсан. Нийт дөрвөн удаагийн авиралтын дараа үүрийн таван цагийн үед Эльбрусийн ноён оргилд гарч чадсан. Нийт найман хүний бүрэлдэхүүнтэй олон улсын …

  • 21 August

    Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчин уучлал гуйлаа

    Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж буй Азийн наадамд Японы сагсан бөмбөгийн шигшээ багт багтаж байсан дөрвөн тамирчин албан ёсоор уучлал гуйлаа. Тэд Азийн наадмын эхний өдөр Катарын шигшээ багтай тоглохын өмнөх шөнө ресторанд дөрвөн хүүхэнтэй танилцаж, улмаар мөнгө төлөн бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон юм. Улмаар Японы багийн менежер бүгдийг нь нутаг буцаажээ. Шуугианд холбогдсон тамирчдыг Юуя Нагаёши, Такуяа Хашимото, Такүма …

  • 21 August

    УИХ-ын дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн

    УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын асуудлаар уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын даргад “60 тэрбум”-ын хэрэгт холбогдсондоо харамсаж байгаа илэрхийлж, уучлалт гуйх, хугацаатай шаардлага хүргүүлсэн.Өчигдөр 18:00 цагт УИХ-ын даргаас шаардлагын хариуг бичгээр авсан Уг албан бичиг ” Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй …