virtual

June, 2018

  • 13 June

    С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

    Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16:00 цагт болохоор зарлагдсан байна. Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ санал ирүүлжээ.

  • 13 June

    Перфегционист буюу өөрийгөө зовоож, шаналгадаг хүмүүс

    Перфегционист гэдэг бол өөрийгөө маш ихээр зовоож шаналгадаг хүнийг хэлнэ. Түүнчлэн бусдыг ч мөн зовоодог. Учир нь тэрээр өөрийн зан ааш, бие галбир, гэр бүл, хүрээлэн буй орчин, ажил амьдралын бүхий л талбартаа бүрэн сэтгэл ханадаггүй, хийж байгаа үйлдэл, үгэндээ маш их анхаарал хандуулж бүгдийг төгс хийхийг зорьдог шинж чанартай хүн юм. Үүнийхээ үр дүнд үе үе амьдрал утгагүй, ертөнц …

  • 13 June

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайхын үйлдвэр технологийн паркад ажиллаа

    Нийслэлд байрлах бидний хэлж дадсанаар 100 айлын барилгын материалын үйлдвэр, худалдаа эрхлэгчдийг Налайх дүүрэг рүү нүүлгэх ажил эхлээд байгаа билээ. Одоогоор ил задгай худалдаа эрхлэгчдийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тэгвэл 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэх Налайх дүүрэгт НИТХ–ын дарга С.Амарсайхан газар дээр нь очиж, ажлын үйл явцтай танилцлаа. Тэрээр “100 айлыг нүүлгэх ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Энэ ажлын хүрээнд …

  • 13 June

    Д. Гантулгыг чөлөөлөх тухай  эсэх асуудлыг хэлэлцэнэ 

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.06.13/ 10.00 цагт хуралдана.  Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцэх юм.  Мөн гурван байнгын хороо хуралдах юм байна. 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: -Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт; Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт …

  • 13 June

    Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хохирох шийдвэр гаргажээ

    “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна. Прокуророос  Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан   ч шүүхээс түүнийг үргэлжлүүлэн  хорих хугацааг 15 хоногоор сунгасан …

  • 13 June

    Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

    2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна. Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатай мэдэгдэж байна. Үүнд: ОХУ-ын хилийг …

  • 13 June

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Ажил болон эрүүл мэндийн байдал сайн. Ажил болон нийгмийн амьдралд хамтран ажиллагч болон найз нөхдийн дунд нэр хүнд тань ихсэх болно. Энэ нь шинэ романтик харилцаа ажил дотроос үүсэх магадлалтайг илтгэж байна. Та бусдад болон өөрөө өөртөө өндөр шаардлагатай байх нь таныг их шүүмжлэлд өртүүлэх болно. Юуны өмнө ажлаа бүтээж чадахгүй байгаа бол өөрөө өөртөө бүү бууж өг. …

  • 13 June

    Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын Билгийн тооллын битүүн. Буд гараг. Чөлөөт эх одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр.                           Барилдлага: Идэр   Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   Суудал: Ус Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн …

  • 13 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2018 оны 06 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн …

  • 12 June

    М.Энхболд: Монгол Улс бол Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг

    “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг Эрхэм анд найз нар аа,         Хүндэт парламентчид аа,         Хатагтай, ноёд оо, Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх …

  • 12 June

    Засгийн газрын 2017 оны санхүүгийн тайлан зөрчилгүй гарлаа

    Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.  Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. 2007 оноос …

  • 12 June

    “Хотын дэд төв” төслийг үр ашигтай, түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг өглөө

    НИТХ–ын дарга С.Амарсайхан өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжийн явц, үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх  ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор  Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг …

  • 12 June

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин “баяртай” байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын албан ёсны түүхэн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Улаанбаатарын цагаар өглөөний 9:00 цагт Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд эхэлсэн юм. Доналд Трамп, Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалтыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Засгийн газрын хуралдааны үеэр шууд хүлээн авч үзээд, тэднийг анх удаа гар …

  • 12 June

    100 айлыг нүүлгэх нь жаргалтай Улаанбаатарыг цогцлоох эхлэл юм

    Цэвэр тохьтой орчинд, сэтгэл амар амьдрах юмсан гэдэг хүсэл нийслэлийн иргэн бүрт бий. Гэвч түгжрэл, буруу төлөвлөлт, хог хаягдал гээд уурлуулж, бухимдуулах зүйлс нийслэлд дэндүү их байна. Дэлхийн хотуудыг эрүүл аюулгүй орчинтой, хүн амьдрахад таатай байдлаар нь жагсаахад буурал европын хотууд үргэлж тэргүүлдэг. Үүний цаад шалтгаан нь хот төлөвлөлтийн зөв шийдэл гэж харагддаг. Өнөөдөр Улаанбаатар хотын төлөвлөлт утгаа алдаж, зах …

  • 12 June

    Дональд Трамп, Ким Жон Ун нар үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурав

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар түүхэн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Бид маш чухал, дэлгэрэнгүй баримт бичигт гарын үсэг зурж байна” гэж Д.Трамп хэлжээ. Ким Жон Ун “Өнөөдөр бид түүхэн уулзалт хийж, өнгөрснийг мартах тохиролцоонд хүрлээ. Дэлхий дахин удахгүй томоохон өөрчлөлтийг харах …