virtual

June, 2018

  • 13 June

    С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргалаа

    Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  боллоо.  Шүүхээс прокурорын хүсэлтийг хангаж буюу хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ шийдвэр гаргалаа. Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан …

  • 13 June

    Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Ву 43 нас хүрлээ

    Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Вугийн төрсөн өдөр энэ сарын 11-нд тохиожээ. Тэрээр 1975 оны зургадугаар сарын 11-нд Өмнөд Солонгосын Пажу хотод мэндэлжээ. Жүжигчин Чой Жи Вугийн бүтээсэн хамгийн алдартай дүр бол КВS телевизийн “Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат ” кино юм. Чой Жи Ву өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд кинонд бус амьдрал дээрээ жинхэнээсээ нөхөрт гарч хуримаа хийн шүтэн …

  • 13 June

    Н.Цэрэнбат: Таван аймагт ОУ-ын нислэг үйлдэх боломжийг ЗГ-аас хангаж ажиллана

    БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат Засгийн Газраас баталсан  аялал жуулчлалын бүсийг  тогтоосон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд цаашид баримтлах гол чиглэл болон хил дамнасан бүсийг баталлаа. Засгийн газрын тогтоол батлагдсанаар аялал жуулчлалын салбарт бий болох хөрөнгө оруулалт урт богино хугацаанд тооцогдож тухайн бүс нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжих боломж бий болж байгаа юм. Мөн тухайн аялал …

  • 13 June

    Аялал жуулчлалын гол чиглэлийг тогтоолоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа Улсын хэмжээний аялал жуулчлалын чиглэлүүдийг бодлогын бусад баримт бичигт заасны дагуу “Аялал жуулчлалын гол чиглэл”, “Цайны зам”, “Торгоны зам”, “Их түмэн гол” болон бусад хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлүүдийг “Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэл”, орон …

  • 13 June

    АНУ-ын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах компанкт гэрээний төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт зөвшөөрлөө. Компакт гэрээний хүрээнд 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, усны салбарын …

  • 13 June

    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандоржийг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо. Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд …

  • 13 June

    Хашаанд хэвтсэн автобуснуудын төлөө улсын төсвөөс долларын хүү төлсөөр л байна

    Монгол Улсын Сангийн яам 2016 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт, Импорт банкнаас 30 жилийн хугацаатай 0.25 хувийн хүүтэй 5.5 сая ам.долларын зээл авсан байдаг.  Харин энэ зээлсэн мөнгөөрөө Хьюндай моторс компаниас 43 автобус худалдан авсан байна. Эдгээр автобусаар Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын арга хэмжээнд ирсэн зочдод үйлчилжээ. Өөрөөр хэлбэл 16 өдөр л зочдод үйлчлэхийн тулд БНСУ-аас …

  • 13 June

    Ерөнхийлөгч УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ. Ингэснээр: Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн …

  • 13 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ким Жон Ун, Дональд Трамп нарт баяр хүргэсэн илгээлт явуулав

    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарт  баяр хүргэсэн илгээлт явууллаа. Хойд …

  • 13 June

    МУГТ Б. Гангаамаа маргааш К2 оргилыг зорино

    Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандуулсан туршлагатай уулчин билээ. Тэгвэл уулчин бүсгүй зургадугаар сарын 14-нээс наймдугаар сарын 15-ны хооронд дэлхийн хоёр дахь ноён оргил K2 ууланд авиралт хийхээр болжээ. Өнөөдөр Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаад Биеийн тамир, спортын газрын удирдлагууд Монгол Улсын төрийн далбааг гардуулж …

  • 13 June

    Фото: Дэлхийд алдартай ихэр охид

    Дэлхийд алдартай ихэр охидын мэндэлсэн өдөр тохиож байна.  Лос-Анжелес хотын дагуул хотноо амьдардаг жирийн нэгэн үл хөдлөх хөрөнгийн санхүүч Дэвид Олсен, эхнэр Жарнетт Фуллер нар 1986 оны зургадугаар сарын  13-нд ихэр охидтой болсон юм. Тэд бол Мэри-Кейт, Эшли Олсен хоёр. Ихэр охид анх удаа есөн сартайдаа “Өнөр бүл” кинонд дүр бүтээж байжээ. Ихэр охид долоон настайдаа өөрсдийн  “Dualstar Intertainment Group” компанийн эзэд болсон аж. Ингээд …

  • 13 June

    Д. Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг 90.9 хувийн саналаар дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан Д.Гантулга гишүүний өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг уншиж танилцуулсан. Байнгын хорооны гишүүд хүсэлттэй холбогдуулан үг хэлж, асуулт асуугаагүй учир шууд санал хураалт явуулсан юм. Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь …

  • 13 June

    Аавын бүүвэйн дууны клип мэндэллээ

    “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар шинэ уран бүтээл болох “Аавын бүүвэйн дуу”-ны клип /2018.06.12/ өчигдөр орой 21:00 цагт сонсогчдын хүртээл боллоо. Энэхүү дууны шүлэг, аяыг Н.Тамир зохиож, клипийг Cross animation studio-ийн хамт олон хийжээ. Дуучин М.Мягмар “Аавын бүүвэйн дуу”-ныхаа талаар өнгөрсөн тавдугаар сард цахим хуудаснаа “Албан ёсны бүүвэйн дуутай болсон бүх аавууддаа болон, аз жаргалтай өрх бүрт зориулсан бэлэг. Хамтарч ажилласан …

  • 13 June

    УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.  Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 удаа …

  • 13 June

    Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэргийг илрүүлэхэд эмэгтэй гишүүдээс тусламж хүслээ

    УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь өөрийн твиттэр хуудастаа “Эмэгтэй гишүүдийн тэмцэл үр дүнгээ өгдөг юм байна гэдгийг харууллаа” хэмээн жиргэсэн. Харин түүнийг ингэж жиргэсний хариуд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Та нарыг дэмжиж байгаа. 60 тэрбум, Эрдэнэтийн асуудал, нүүрсний мөргөцөг алга болсон бусад асуудалд яг энэ хүчээрээ хамтран ажиллахыг хүсье” хэмээн хариу барьжээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс …